8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайд асан Ж.Цолмонгийн нөхөр, Д.Баттулгын дүү Элчин сайд болно

2016-11-16 15:07:29

Засгийн газрын хуралдаанаар дараахь хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогсон байна. Элчин сайд болох хүмүүсийн анхаарал татсан хэд, хэдэн хүн байна. Тодруубал, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр нарыг томилох гэж байгаа бол Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн нөхөр Одын Оч Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар мөн НИТХ-ын дарга асан Д.Баттулгын дүү  Дашжамцын Батсайхан Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгчид уламжилсан байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг доорх мэдээлэлээс үзнэ үү.

-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,

-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг

-Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг

-Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,

-Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,

-Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,

-Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,

-Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,

-Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,

-Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мэдэгч
С.Баяр ОХУ-д элчин сайд байхдаа Москва дахь Монголын Худалдааны телеелегчийн газрын байрыг хэрхсэнийг тодруулах шаардлагатай Бугд мэдэж байгаа шуу Энд байр одоо хэний мэдэлд байгаа бэ Ямар замаар ...
2016/11/16 122.201.24.141
Me
Turiin alba, turliin alba bolson ene tsagt gaihaad bh yum alga. Hyatad restoranii dugui shireeg erguuleed hool iddeg shig heden hun toirood hoolondoo orj l baig. Ene tsag udahgui shuvtarah bailgui de.
2016/11/16 59.153.115.242
TASHAA medee
BATSAIHAN bol Battulgyn dyy bishee.
2016/11/16 85.178.206.167
  • Recent
  • Most Read
  • Most Comment