8o
Улаанбаатар хот
mobile menu

Арваннэгдүгээр сарын 26-ны өдөр бүх нийтээр амрахыг дэмжлээ

2016-11-16 15:22:00

БАЙНГЫН ХОРОО

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Уг хуулийн төслөөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амрах зохицуулалтыг хийж байгаа юм. 

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлж буйгаар уг хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болох аж. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
z
hagassain udur bsan busuu
2016/11/17 202.21.125.16
zochin
Ene hed odoo oor batalchihaar huuli ed nar bhgu ym bh daa
2016/11/16 122.201.31.106
  • Recent
  • Most Read
  • Most Comment