8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдөр нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 398 дуудлага бүртгэгджээ

2016-11-16 15:43:40

Өчигдөр нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын 398 дуудлага бүртгэгджээ. Автобусны жолооч хүн мөргөж, гэмтээсэн хоёр ч осол гарсан байна. Тухайлбал, МУБИС-ийн баруун урд уулзварт “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS106 автобусны жолооч Г нь хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна.

Мөн Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS106 автобусны жолооч О нь Нарантуул зочид буудлын урд замд 46 настай эмэгтэй мөргөж гэмтээжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 37 аж ахуйн нэгж компани явж байна. Тэгвэл энэ оны эхний 10 сарын байдлаар 37 аж ахуйн нэгжийн 27 нь зам тээврийн осол гаргажээ. Энэ дундаас “Автобус нэгтгэл” компани 112 удаа зам тээврийн осол гаргаснаараа нэгдүгээрт бичигдэж байна. Үүний араас “Тэнүүн Огоо”, “Эрдэм транс” компанийн автобус осол ихээр гаргажээ.

Энэ хугацаанд нийтийн тээврийн автобустай холбоотой 497 мөргөлдсөн, шон мөргөсөн гурав, онхолдсон нэг, явган зорчигч мөргөсөн 64 тохиолдол бүртгэгдсэн байна. Улмаар нийтийн тээврийн автобусны ослын улмаас 10 сарын дотор зургаан хүний амь нас эрсэджээ. Үүнээс гурав нь автобусанд зорчиж явсан, нөгөө гурав нь явганаар замын хөдөлгөөнд оролцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment