8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЗХ: Намын даргын асуудлыг хэлэлцэхгүй

2016-11-16 15:48:00

ТӨРИЙН ОРДНООС

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 15.00 цагт Төрийн ордонд эхлэх товтой ч гишүүдийн ирц бүрдээгүй учраас одоог хүртэл эхлээгүй байна. Уг хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч уг асуудлыг түр хойшлуулжээ. Учир нь өнөөдрийн хуралд АН-ын удирдлагууд оролцохгүй гэнэ. Тухайлбал, АН-ын дарга асан З.Энхболд  БНСУ-д ажилтай яваа бол С.Баярцогт улс төрөөс завсарлага авч АНУ-д суралцаж байгаа аж. Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга нар ҮЗХ-ны хуралд суух боломжгүй гэдгээ хэлсэн байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд гадаадад ажилтай яваа учир хуралд оролцох боломжгүй болжээ. Тиймээс намын даргын асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулахаар болжээ. 

Харин өнөөдрийн хурлаар арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад тарах аж.

Намын их хурлыг баталсаны дараа шинэ дүрмийн дагуу намын дарга нарыг сонгох юм байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
baagii
Ter ardchilsan namiig unagasan humuusiig baihgui deer odoo namiin dargaa songooch e
2016/11/16 202.70.33.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment