8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЗХ-ны хуралд лидерүүд нь ирсэнгүй

2016-11-16 16:02:00

ТӨРИЙН ОРДНООС

АН-ын ҮЗХ-ы хурлын ирц 60 хувьд хүрлээ. Дөнгөж сая ҮЗХ-ны хурал хаалтын горимд шилжлээ. Хуралд АН-ын лидерүүд болох З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг нар ирээгүй байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ирэх эсэх нь тодорхойгүй байгаа бол З.Энхболд энэ удаагийн хуралд ирэхгүй хэмээн мэдэгдсэн талаар АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэллээ. 

Харин тус намын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа нарын хүмүүс ирсэн харагдав.  

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал 70 хувийн ирцтэй эхэллээ.  Энэ удаагийн хурлыг  УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд иржээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
...
Saihanbileg Bayartsogt 2 ter chigeeree zailjee
2016/11/16 202.179.31.13
  • Recent
  • Most Read
  • Most Comment