8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Цагаан: Дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна

2016-11-16 16:57:00

ТӨРИЙН ОРДНООС

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал эхлээд байна. Хуралдаанаар арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад тарах юм. Хурлын өмнө тус намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд буй П.Цагаанаас дараах зүйлийг тодрууллаа. 

- Таны үзэж буйгаар АН шинэчлэлээ юунаас эхлүүлэх хэрэгтэй бэ?

-АН-ын шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох хэрэгтэй. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй байна. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Ер нь бол зодоон хүртэл дүрэмтэй байдаг. Гэтэл одоо дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна.

-Та намын даргад нэрээ дэвшүүлж байгаа юу?

- Намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг гишүүд шийднэ.

-АН эв нэгдлээ хэрхэн хангах ёстой юм бол?

-Эв нэгдэл бол нэгдүгээрт хувь хүний асуудал. Асуудлыг гишүүдийн саналаар шийдчих юм бол маргаан үүсэхгүй. Гэхдээ шинэчлэлийг хуйвалдаан, хуучин аргаар хийхгүй.Дүрмэндээ салхи оруулах гээд байгаагийн гол шалтгаан энэ. Энэ бол тийм ч хэцүү асуудал биш.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АРД
ӨӨРСДӨӨ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ГАРААД МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ДҮРМИЙГ УЛАНДАА ГИШИГСНИЙ ХАР ГАЙ НЬ МОНГОЛ УЛСЫГ ХУУЛИА ЗӨРЧИН ӨРӨНД ОРУУЛСАН АСУУДАЛ МӨН ОДОО ТЭГЭЭД НЭГ ИХ МЭДЭМХИЙРЭН ДҮРЭМ ЯРИХ СОНИН БИШ.
2016/11/16 202.9.43.14
  • Recent
  • Most Read
  • Most Comment