8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЗХ-ны хурал ширүүн уур амьсгал дунд болж байна

2016-11-16 18:02:00

ТӨРИЙН ОРДНООС 

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хуралдаан нилээн ширүүн уур амьсгал дунд өрнөж буй бололтой. Хуралдааны өмнө зарим гишүүд горимын санал гаргаснаар санал бодол зөрөлдөж хэрүүл, маргаан болсон аж. Одоогоор хэлэлцэх асуудал руугаа ч ороогүй байгаа гэнэ. Үүнээс үзвэл ҮЗХ-ны хурал нилээн оройтож тарах бололтой. 

Өнөөдрийн хуралдаанаар  арванхоёрдугаар сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад тарах юм. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment