8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЗХ: Хаалттай хаалганы цаана юу ярив

2016-11-17 08:32:00

Янз бүрийн шалтгаанаар хуралдаж чадахгүй хэд, хэдэн удаа хойшилсон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал сая нэг хуралдав Төрийн ордны Их танхимд болсон уг хуралдаан өчигдөр товлосон цагаасаа нэг цагаас хоцорч буюу 16.00 цагт 70 гаруй хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.

Хуралдаанаар намын дүрмийн шинэчлэл болон Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан. Мөн намын даргыг сонгох асуудлыг урьдчилсан байдлаар хэлэлцэнэ гэж байсан. Тэгвэл уг хурлаар дээрх асуудлаас нэгийг нь ч хэлэлцсэнгүй. Харин ирэх сард болох намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг, намын дүрмийн шинэчлэлийг хийх ажлын хэсгийг байгуулаад л тарлаа.

Мөн тус хуралдаанд АН-ын лидерүүд болох Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга нар ирээгүй юм. З.Энхболдын хувьд Солонгост гэр бүлийнхээ хүнийг эмчлүүлж байгаа бол С.Баярцогт АНУ-д сурч байгаа аж. Харин Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нар хуралд оролцох боломжгүйгээ урьдчилан мэдэгдсэн байна.

Эдгээрээс бусад АН-ын нөлөө бүхий гишүүдийн ихэнх нь хуралдаа ирсэн юм. Хуралд хэн, хэн ирснийг зургаар харахыг хүсвэл энд дарна уу. Ингээд Сhuhal.mn сайт хаалганы цаана хаалттай хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ФРАКЦИЙНХАН 15 ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ СӨХЖЭЭ

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн фракцынхан болох МоАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад МАН-ынхантай нийлж эсрэг кноп дарсан 15 гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн горимын саналыг гаргасан байна. Тэдний энэхүү саналыг намын зарим гишүүд нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж “Тухайн үедээ хариуцлага тооцоогүй байж одоо энэ асуудлыг ярилцах шаардлагагүй. Хэрвээ уг асуудлыг хэлэлцвэл нам дотор хагарал үүсгэж мэднэ. Хариуцлага тооцох байсан бол тухайн үед нь хэлэлцэх байсан. Тэгэхээр намын их хурал болох гэж байгаа учраас дүрмээ шинэчлэх болон их хурлыг зохион байгуулах ажлын хэсгүүдээ байгуулъя. Намын дүрмийг шинэчлэх асуудлаа цаг алдалгүй шийдвэрлье ” гэсэн санал гаргаад гишүүдээр санал хураалгахад олонхийн дэмжлэгийг авчээ. Уг асуудлаас үүдэн нэг хэсэг маргалдсан байна. Ингээд эцэст нь хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхгүй байх шийдэлд хүрчээ.

ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ Ш.ТҮВДЭНДОРЖ АХАЛЖ ХИЙХ БОЛ НАМЫН ИХ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ Д.ЭРДЭНЭБАТ АХАЛНА

Уг хурал төлөвлөсөн ёсоороо хоёр ажлын хэсгийг байгуулаад тарлаа. Тодруулбал, Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийг томилжээ. Уг ажлын хэсэг нь 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Ажлын хэсэгт намын залуус болон ахмад үеийнхний төлөөллийг багтааснаас гадна эмэгтэйчүүд мөн АН-ыг шинэчлэх хорооны гишүүд оржээ. Ингээд дүрмийн шинэчлэлийг ирэх сард болох намын их хурлаараа хэлэлцүүлж батлуулахаар болсон байна. Намын дүрэмд ямар асуудлыг оруулах нь тус ажлын хэсгээс ихээхэн хамаарна гэсэн үг.

Харин ирэх сард болох намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар ахлуулахаар болжээ. Уг ажлын хэсэг нийт 20 гаруй хүнтэй аж. Дашрамд дурдахад, дээрх ажлын хэсэгт орьё гэсэн хүсэлтэй бүх хүний саналыг хүндэтгэн оруулжээ.

НАМЫН ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ДАРАА ДАРГЫН АСУУДЛЫГ ЯРИНА

Ирэх сард болох намын дүрмийн шинэчлэлийг баталсаны дараа намын даргаа сонгоё гэдэг саналд ҮЗХ-ны гишүүд нэгдсэн байна. Шинэ дүрмийнхээ дагуу намынхаа даргыг сонгон шалгаруулна гэсэн үг. Намын даргыг сонгосон даруйдаа өмнөх дарга З.Энхболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Намын даргыг сунгаагаар сонгож батлах нь зүйтэй юм гэдэгт санал нэгджээ.

ХУРАЛ ЭЛДЭВ ХЭРҮҮЛ ШУУГИАНГҮЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Хуралд суусан эх сурвалжуудын мэдээлж буйгаар хурал маш эв, найрамдалтай бие, биенээ хүндэтгэсэн уур амьсгал дунд болж өнгөрсөн байна. Хэлэлцэж буй асуудал  болон  ирсэн төлөөлөгчдийг харахад л уг хурал хэрүүл шуугиан багатай болж өнгөрөх нь тодорхой байсан. Хэрвээ уг хурлаар намын даргыг сонгох асуудлыг хэлэлцээд цаашлаад намын “хүндхэн гарууд” хуралд ирсэн бол асуудал хурцдахыг үгүйсгэхгүй. Энэ чинь АН-ынхан шүү дээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цэцэг
Баярцогт сурах нэрээр оргон зайлсан юм биш үү! ганц Алтанхуяг биш Баярцогтынхон гээд төр ард түмэний өмчийг хулгайлаж идсэн бусад ноходоо бариачээ
2016/11/19 103.229.120.77
цэцэг
Баярцогт гэдэг хулгайч сурлаа гэнэ тэр хулгай хийх ард түмэнээ луйвардах юм л сурч ирдэг Сэлэнгэийн хамаг л өгтөй өөдтөй газарыг Батүүл Баярцогт нар хувьчилаад авсан.
2016/11/19 103.229.120.77
...
hulgaich luivarchdaa ergej irehguigeer ter chigt ni yavuul huzuugui hunee jii tegj chadval tanai nam nam bolno chadahgui bol deeremchdiin buleg heveeree uldene
2016/11/17 202.179.31.13
бжэ
их хурлын гишүүд нь бараг харгдсангүй Эрдэнэ,Зандан,гм
2016/11/17 103.212.119.107
  • Recent
  • Most Read
  • Most Comment