8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ажлаа аваад удаагүй байна” гэх эрх тэдэнд байхгүй

2016-11-17 00:09:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 61 дүгээр тогтоолуудыг үндэслэн иргэдийг хальтарч унан, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэн Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метр талбайн цас, мөсийг цэвэрлэнэ гэсэн захирамж гарсан байдаг. Хэрвээ тухайн байгууллагын гадна талбайн цэвэрлээгүй цас, мөсөн дээр иргэн унаж бэртвэл тэр байгууллагаас эмчилгээний зардал гарна гэж заасан аж. Гэтэл уг захирамж өнөөдөр мөрдөгдөж байна уу. Ингэж асуусны учир нь хүйтний улирал эхэлмэгц нийслэлчүүд хальтиргаа гулгаанаас болж амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсоор л.

“Бид мэдээлэл өгөх эрхгүй” гэсэн нь юу гэсэн үг вэ. Тэнд юу хийж суугаа юм бол. Зарим нь “Ажлаа аваад удаагүй байна. Нэг сар, долоо хонож байна. Ажилтай танилцаж амжаагүй” гэв.

Хүйтний улиралд  ГССҮТ-д ирсэн үйлчлүүлэгчдийн дийлэнх хувийг хальтирч унаж гэмтэж, бэртсэн иргэд ирдэг аж. Энэ тохиолдолд тэд өөрсдийн мөнгөөр эмчилгээ хийлгэж ирсэн. Харин тухайн байгууллага хариуцлага хүлээхгүй, үүргээ биелүүлэхгүй өнгөрч байна. Иргэд энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг, ААН-үүд үүнийг тоодоггүй болохоор ийнхүү өнөөдрийг цаасан дээр хараар бичсэн захирамжийн хэрэгжилгүй ирсэн. Захирамжийг ААН-үүд хэрхэн биелүүлдэг, иргээд санал гомдол ирж байгаа талаар албаны хүнээс тодруулах гэсэн боловч нааш, цааш сүлжсээр хэд хэдэн хоосон хаалга мөргөв.

Төрийн ажлын хувийн ажил мэтээр ойлгож хийх хүн олон байх юм. Төрийн үйлчилгээ иргэдэд ойрхон, шуурхай хүрч байх учиртай. Мөн мэдээлэл өгч, санал гомдлыг нь авч шийдвэр өгөх нь тэдний үүрэг. Гэтэл засаг солигдох тоолонд “Хаанаас хаалга ч” хүртэл нь халаа, сэлгээ хийх нь төрийн үйлчилгээг иргэд авахад хүндрэл учруулж байна. Дээрх захирамжийн талаар нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодруулахаар очиход. Энэ асуудлыг “Тохижилт, хог хаягдлын хэлтэс мэднэ” гэв. Тус хэлтсийн мэргэжилтнээс мэдээлэл, ярилцлага авах гэсэн юм гэхэд “Бид мэдэхгүй. Бидэнд яриа, мэдээлэл өгөх эрхгүй. Хэлтсийн дарга зөвшөөрвөл, эсвэл дарга өөрөө мэдээлэл өгнө. Дарга хуралд орсон” гээд халгаадаггүй шүү. Уг нь газар, хэлтсийн мэргэжилнүүд хийх ажил нь иргэдэд мэдээлэл өгөх, гарсан захирамж, тогтоол, тушаалыг нээллтэй ил тод мэдээллэх шүү дээ. Гэтэл “Бид мэдээлэл өгөх эрхгүй” гэсэн нь юу гэсэн үг вэ. Тэнд юу хийж суугаа юм бол. Зарим нь “Ажлаа аваад удаагүй байна. Нэг сар, долоо хонож байна. Ажилтай танилцаж амжаагүй” гэв. Угтаа бол хүлээж авсан ажлаа мэддэг байх, өмнөх тайлан мэдээтэй нь танилцаж байж ажилд ордог байлтай.“Ажлаа аваад удаагүй байна” гэх эрх тэдэнд байхгүй.

Угтаа бол хүлээж авсан ажлаа мэддэг байх, өмнөх тайлан мэдээтэй нь танилцаж байж ажилд ордог байлтай.“Ажлаа аваад удаагүй байна” гэх эрх тэдэнд байхгүй.

Мөн бүтцийн өөрчлөлт нэрийдлээр яам, агентлаг тамгийн газар, хэлтэс, газруудыг хооронд нь нэгтгэх, салгах нь иргэдэд хүндрэл учруулж байгаа нь эндээс харагдав. Учир нь хэд хэдэн хэлтсийн үүдэнд иргэд бухимдалтай байх юм. Тэдний зарим нь “Яагаад ингэж хурдан холигдож, солигдоод байна. Хэдхэн сарын өмнө энд байсан газар яагаад өөр тийшээ нүүчихдэг юм бэ. Нэг өдөр хөөцөлдөөд бүтэх ажлыг хоёр өдрийн явдал гаргаад байх юм” гэх зэргээр бухимдангуй гарч явах олон байлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл