8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-11-17 08:56:57

ХОНЬ - (3/21-4/19)

Хүүхдэрхүү зан авир гаргаж магадгүй. Олны нүдэн дээр хүүхэд насны дутагдалтай талаа харуулах вий. Насанд хүрсэн хүн ямар ч этгээд зан чанарын дутагдлаа засдаг учраас биеэ барьж чадахгүй уурлах, зохисгүй зүйл хийвэл түүнийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх хэрэгтэй. Үдэш таны сэтгэл санаа тайван байна. Хэрвээ өөр хүн сонин ааш авир гаргавал цаад шалтгааныг нь мэдэхгүй учраас ширүүн шүүмжлэхгүй байхыг хичээ.

ҮХЭР - (4/20-5/20)

Боловсролдоо анхаарал хандуулж үүрэг хүлээ. Сонирхолуудаа тэмдэглэн бичиж гэрийнхэндээ танилцуулаарай. Өнгөрсөн өдрүүдэд хойшлуулсан хууль ёсны хэлэлцээрээ үргэлжилнэ. Баяр ёслолууд цуцлагдана. Гэхдээ төгсөлтийн үдэшлэг, хуримын төлөвлөгөөнүүд удахгүй биелэх болно. Зүүдээ манаж хоноорой.

ИХЭР - (5/21-6/21)

Зөрчилтэй байдлаас гарч, асуудлыг тодорхой болгосноор ямар нэг сөрөг нөлөөллөөс гарахад тусална. Мөнгөний асуудалдаа анхааралтай ханд. Ялангуяа ямар нэг мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө үрэхээс сэргийл. Эс тэгвээс мөнгөний асуудал улам их зовоох болно. Өв хөрөнгийн асуудлаас болж гэр бүлийн харилцаанд зөрчил үүснэ. Иймэрхүү асуудалд битгий хутгалд.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Амьдралын бодит асуудлууд ба өдөр тутмын ажил хэрэг өнөөдөр нэг их сонирхол татахгүй. Бүтээлч санаанууд зогсолтгүй, хурдацтайгаар ундарна. Асуудал шийдвэрлэх чадвар чинь өндөр байна. Хайрын болон зөгнөлт зохиол бичдэг зохиолчдын хувьд үг доороосоо ундарч, үр бүтээмж өндөртэй байна. Үзэгдэх урлагийн ялангуяа кино, тайзны жүжиг хийхэд ээлтэй үе.  

АРСЛАН - (7/23-8/22)

Та өнөөдөр хичээнгүйлэн ажиллах болно. Харин танаас нилээн ширүүн зан төрх шаардаж магадгүй. Эс бөгөөс бусдын тав тухыг алдагдуулахгүйн тулд та олон хүн урдаа оруулж мэдэхээр байна. Өөрийн чин хүслээр бодсон зүйлээ босгож чадах хүмүүс бол арслангийнхан. Хэт их ажлын ачааллаас шалтгаалан эрүүл мэнддээ асуудал үүсэхээс болгоомжил. Сэтгэл зүйн хямралд өртөхөөс сэргийл.  

ОХИН - (8/23-9/22)

Од эрхэсийн таатай нөлөөгөөр ямар ч ажил амжилттай бүтэх болно. Өнөөдөр таныг гайхалтай гэнэтийн бэлэг хүлээж байна. Олон нийттэй харилцах ажил эрхэлдэг охиныхныт хувьд таатай өдөр байх болно. Гэр оронгүй хүмүүст тусалж хандив цуглуусан зэрэг өөрийн хийсэн ажлаараа бусдад сайрхах хэрэггүй. Хэрвээ та ямар нэг үдэшлэг цэнгүүн зохион байгуулж байгаа бол урьдчилан тааварлаагүй олон асуудалд бэлэн бай. Маш олон урилгагүй зочид ирж магадгүй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Санаанд оромгүй зүйлс болох нь. Аливаа зүйлд уян хатан байж сур. Шийдэгдээгүй асуудлууд шийдэгдэх нь. Юу ч хийсэн хамтрагчдаа дарамт учруулах хэрэггүй. Зарим жинлүүрүүд цагийн ажил хийж болох нь. Найз нөхөддөө юм зээлдүүлдэг ч юм уу. Таныг мэдээ ч үгүй байхад өөрийн номын бизнестэй ч болж магадгуй. Хэтэрхий хүчлэх хэрэггүй. Та дадал болсон ажлаасаа зайлсхийхийг хичээж магадгүй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)Найдвар төрүүлсэн шинэ чиглэл, хандлага бий болно. Бусдыг ятгах чадвар хүчээ авах байх. Хэрвээ дуусгах ёстой төсөлтэй холбоотой алхам, үйл хөдлөл хэрэгтэй бол толгойгоо бөхийлгөхийн оронд хувийн төлөвлөгөө, гэрийн ажилдаа анхаарлаа хандуулбал ашигтай. Хилэнцүүдийн бүтээлч байдал өснө. Мөн хүмүүсийн мөрөөддөг ажил хэргийг эрч хүч, хичээл зүтгэл, гярхай зөн совингоо хослуулан хийж чадна.

НУМ - (11/22-12/21)Харилцаа холбоо, шинэ хүнтэй танилцах, хуучин харилцаагаа сэргээхэд тааламжтай. Аялалд гарах эсвэл зочид хүлээн авахад тохиромжтой. Бусадтай сэтгэл зүрхнээсээ харилцах, сэтгэл татах, болж буй үйл явдалд өөрөөр хандах зэрэг нь хувийн амьдралд тань хожим таатай үндэс суурийг бүрдүүлэх болно. Өмнө нь зүүдэлж байсан зүүд давтагдах юм бол биелэх магадлалтай.

МАТАР - (12/22-1/19)Гараг эрхсийн хандлага өнөөдөр азтай бөгөөд ашигтай өдрийг амлаж байна. Таны өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдал тань эрсдэлийг тооцож, шинэ сорилтыг хүлээж авах чадварыг тань зоригжуулна. Таны манлайлах шинж чанар хурц байна. Матрынхан томоохон улс төрийн бүлэг эсвэл жижигхэн сайн дурын байгууллагын үйл ажиллагаанд оролцож амжилтанд хүрэх маш сайхан боломж байна. Нийгмийн үйл хэрэгт оролцож, хүмүүстэй уулзан, бусадтай танилцах нь таалагдана.

БУМБА - (1/20-2/18)Эрч хүчийн бэлэг тэмдэг болсон Бархасбадь гараг Матрын орд руу нүүж байгаа нь таныг эрүүл ухаанаа алдахад хүргэж болзошгүй. Энэ нь 12 сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй. Гэнэтийн өрсөлдөгчид гарч ирэх болно. Удаан хугацааны турш мартагдсан дурсамжууд хэн нэгний санаатай үйлдлээс болж сэдрэх шинжтэй. Өөртөө чөлөөт цаг гаргаж, яг юу хийхийг хүсч буйгаа бод. Бархасбадь гараг Хумхын орд руу нүүх үед өөрийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадна.

ЗАГАС - (2/19-3/20)Од эрхэсийн эерэг нөлөө нь Загаснуудад эрч хүчийг өгөх ба өөрийн хүслээ төсөөлж, бодит байдал дээр буулгахад хичээл зүтгэл гарга. Найз нартайгаа хамт сайхан байх учир хуучин, шинэ найзуудаа үл ойшоох гэсний хэрэггүй. Үнэнч сайн найз тань танд сайн, муу юу ч тохиолдсон дэргэд тань байх болно. Таны дэлхий ертөнцийг сайхан болгох хүсэл тань өнөөдөр их хүчтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл