Бээжин хотын захиргаа гамшгийн улбар шар дохиогоо асаалаа. 4-н шатлалтай анхааруулах системийн хоёр дахь хамгийн өндөр дохио бол улбар шар дохио бөгөөд лхагва гарагийн шөнө дунд идэвхжих ажээ.
Хотын их хэмжээний агаарын бохирдолын улмаас сургуулиудын сургуулиас гадуурх үйл ажиллагаануудыг цуцалж, барилгын төслүүд ч мөн түр хугацаагаар зогсох ажээ. Хотын цаг уурын албаны мэдээлснээр хүйтэн агаар ням гарагт хотыг дайрах бөгөөд энэ үеэр утаа улам ихсэх төлөвтэй байна гэжээ.