8o
Улаанбаатар хот
mobile menu

Далай лам маргааш Монголд ирж X Богдыг тодруулна

2016-11-17 11:05:00

 Өчигдөрөөс эхлэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам манай улсад морилох тухай мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл Далай лам маргааш монголд ирэх юм байна. 
Манай улсад морилох төлөвлөгөө нарийвчилж гаргаагүй хэдий ч  энэ сарын 18-22-ны Монголд ирж Монгол бөхийн өргөөнд Манзуйширийн ван айлдах талаар албаны эх сурвалж мэдээлэл өглөө.  Эх сурвалжийн мэдээлсэнээр хөндлөнгийн гэнэтийн шалтгаан гарахгүй бол дээрх хугацаанд Монголд морилхоор төлөвлөсөн бөгөөд маргааш ирэх нь үнэн гэв. Энэ талаар мөн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа "Далай лам маргааш Монголд ирнэ" гэх мэдээллийг хүргэсэн байна.

Энэ талаар Монголын Бурхан Шашины шинэ төвөөс яг одоо мэдээлэл хийж байгаа бөгөөд "Далай лам Соёлын Төв Өргөө, Бөхийн өргөөнд ном айлдана. Хамгийн гол нэг асуудал нь X Богдыг тодруулах ажлыг Далай лам гардан зохион байгуулна"  гэсэн мэдээлэлийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
yaj todruuldag yum bol xeden nastai xuuxduud oroltsuuldag yum bolow uu
2016/11/17 202.70.46.233