8o
Улаанбаатар хот
mobile menu

"Зөв амьдрах ухаан" ТББ-ийн иргэд цагдаа нартай зөрчилдлөө

2015-12-15 19:40:00

Нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийг арван жилийн турш өөрийн хөрөнгөөр тэжээж яваа “Зөв Амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг хүн бүхэн мэддэг болсон. Тэр дундаа орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс тус байгууллагыг зорин очсоор өнөөдөр 130 гаруй гишүүнтэй болжээ. Тэдний дунд 60 хүүхэд, 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 17 ял эдэлж байгаа хүн байгаа аж. Тэгвэл олон хүнд буян үйлдэж тэжээж, тэтгэж яваа “Зөв амьдрах ухаан” ТББ, Босоо хөх монгол хөдөлгөөнийхөн сэтгүүлчдэд хандахаас өөр аргагүй болжээ. Учир нь НЗДТГ-аас нэг хүний 9000 төгрөгөөр тооцож 50 хүний халамжийн зардал өгөхөөр гэрээ хийсэн ч өнгөрсөн гуравдугаар сараас хойш өгөөгүй гэнэ. Тиймээс  улсаас дэмжихгүй байгаа бол 60 хүүхдийг нь нийслэлийн удирдлагуудад хүлээлгэж өгнө. Насанд хүрсэн хүмүүсийг асрамжийн газарт нь өгнө хэмээн мэдэгдээд байсан юм.  "Зөв амьдрах ухаан" ТББ-ийн иргэд өнөөдөр халамжаа хүсч НЗДТГ-т очиход бороохой барьсан цагдаа хүчний байгууллагынхан угтжээ. Хэрүүл маргаан нэлээд үргэлжилсэний эцэст Тамгын газрын дарга Гэрэлчулуун гарч ирж иргэдтэй уулзаж зөвшилцөлд хүрсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл