8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Очирбатыг чөлөөлж, Д.Одбаярыг томилов

2016-11-17 11:30:12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга М.Энхболд “ҮХЦ-ийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Би П.Очирбат гуайтай биечлэн уулзсан болно. Ингээд ҮХЦ-ийн гишүүнээр Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох  саналыг оруулж байна” хэмээлээ.  Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment