8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймрийн аюулаас 61 иргэнийг авран хамгааллаа

2016-11-17 14:17:00

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс Баянгол дүүргийн 6 дугаар хороо Тэмүүлэл хотхон 105 дугаар байр 6 давхарт айлаас утаа гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн II тасгийн бүрэлдэхүүн ажиллалаа. Галыг унтрааж гэмтэл авсан иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, утаажилт ихтэй байрны оршин суугч 61 иргэнийг утаажилтийн бүсээс гарган болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн байна. Тухайн гал түймрийг унтраахад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч 4 техник, Баянгол дүүргийн Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник, Нийслэлийн аврах ангийн 8 албан хаагч 2 техник зэрэг нийт 8 техник, 29 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй гарч гал түймрийг байгаа хэмжээнд нь хурдан шуурхай унтраажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment