8o
Улаанбаатар хот
mobile menu

Далай ламын айлчлалыг улс төржүүлэх ашиг сонирхол хэнд байна вэ

2016-11-17 18:08:48

Манай улсад ес дэх удаагийн айлчлал хийх гэж буй  Дээрхийн гэгээн XIV Далай ламын айлчлалын талаар өнөөдөр хоёр газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Гандантэгчилэн хийдээс мэдээлэл хийсэн бол, Монголын Бурхан шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн “Их хүрээ” хийдийн хамба номун хан З.Санждорж мөн мэдээлэл хийлээ. 
Хамба лам З.Санждорж мэдээлэл  хийхдээ хувь хүнийхээ үүднээс маргаашнаас эхлэн монголд дөрөв хоног айлчлах ХIV-р Далай ламыг төрийн ямар нэг хуйвалдаанаар ирж байна. Ирэхдээ монголын Х-р богдыг тодруулна гэж байгаа. Тийм учраас үүнийг эсэргүүцэн энэхүү хэвлэлийн хурлаа хийж байна гэлээ. Түүний үзэж байгаагаар монголчууд бид өөрсдөө яагаад Х-р богдоо тодруулж болдоггүй юм бэ, яагаад хаа холын төвдийн нэг лам бидний богдыг тодруулах ёстой юм бэ гэж байлаа. Тэрбээр, “Далай лам манай улсын дотоод хэрэгт оролцож 20-иод хувилгааныг тодруулжээ. Уг нь манай улс хойд дүр тодруулахыг хуулиар хориглосон. 2-р богд Лувсанданзан монгол хүн байсан. Алтан ургын хүн байсан. III,IV, VIII-р богд бүгд төвд хүн байсан. Тусгаар улс байж яагаад бид нар ганц хүнийг тодруулчихаж болдоггүй юм бэ. Бид тэр хүнийг хэтэрхий тахин шүтсэнээс л ийм зүйл болж байна. IX-р Богдыг саяхан тодруулсан шүү дээ. I-р Богд Занабазар Алтан ургын хүн байсан. Гэтэл түүний хойд дүр IX-р Богдыг тодруулахдаа өөрийн дүүгээ тодруулсан шүү дээ. Монголчуудаас ерөөсөө асуугаагүй. Ийм юм байж болох уу. Би монгол хүн. Тийм учраас үүнийг яриад байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс байгаа байхаа гэж бодож байна” гэсэн мэдээлэл хийлээ. 
Үүний дараахан Гандантэгчилэн хийдээс мэдээлэл хийж, Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах бус цэвэр номын айлчлал байх болно гэж мэдэгдэв. "2011 онд Далай багш Монголд морилохдоо хэвлэл мэдээллийнхэнд хандаж айлчлал улс төрөөс ангид гэдгийг хэлж байсан. Энэ удаагийнх ч утга агаар нэг байх болно" хэмээн мэдэгдлээ. 

Үүнтэй зэрэгцээд урд, хойд хоёр хөрш хоёулаа зөвшөөрөхгүй байгаа талаар мэдээлэл ч мөн гарлаа. Энэ удаагийн Далай багшийн айлчлал цэвэр номын айлчлал байх бөгөөд ямар нэгэн улс төрийн нөлөө байхгүй гэдгийг Гандантэгчилэн хийдээс албан ёсны мэдээлэл өглөө. Манай улсад сүүлдээ улс төрждөггүй салбар гэж алга. Шашны байгууллагынхан хүртэл улс төржиж, нэг асуудлаар өдөрт хоёр удаа хэвлэлийн бага хурал хийж улс төржив. Монголын Бурхан шашинтны “Шинэ төв”-ийн тэргүүн “Их хүрээ” хийдийн хамба номун хан З.Санждоржийн энэ мэдэгдэлийн цаана хэний эрх ашиг яваад байна вэ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment