
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүрээнийхнийг эхнээс нь хилээр гарахыг хориглоод байгаа. Тодруулбал, түүний эхнэр Э.Сэлэнгийг энэ сарын 05-нд Герман улс руу зорчихоор Москва-Берлиний чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийнхан саатуулсан бол түүний бага дүү Н.Нарантуяаг энэ сарын 16-ны өдөр АТГ-аас саатуулсан. Харин өчигдөр орой 22:00 цагийн үед Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь охиныг мөн л АТГ-аас саатуулсан байна. Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахап их хэмжээний мөнгө дансанд орж ирсэн. Хаанаас ямар мөнгө орж ирэв гэдгийг шалгаж тогтооно гэсэн хариултыг өглөө.



