8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-11-18 08:54:19

10:00 цагт НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батална. 

10:00 цагт "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцно. 

10:00-15:00 цагт хугацаанд Төв аймгийн Батсүмбэр суманд /Улаанбаатар хотоос 80км/ байрлах Ахмад настны үндэсний төв/Ахмадын асрамжийн газар/-т МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистрын оюутнуудын санаачлагаар “Нас бол тоо” өдөрлөг болно

11:00 цагт СХД-ийн 12 дугаар сургуулийн хурлын танхимд  “Сонгино” бие даан амьдрах төв “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” сэдвээр хийсэн мониторингийн тайлангийн үр дүнг СХД-ийн ЕБС-ийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “S.A.I.R Prince”,Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Давааням, шавь нар болон шинжээчдийн хамт "Дэлхийн түүх, Аугаа их нээлт-20 жилд" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Чингис Хааны Дэлхийн Академийн 20 жилийн ойн талаарх Хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр /Офицеруудын ордны урд/-ны дөрвөн давхрын 410 тоотод Түүх, археологийн хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

12:00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-иас “Төрд хүргэх мэргэжлийн байгууллагуудын мессэж” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Соёлын төв өргөөнд. Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойн баярын хурал дээр хотын дарга С.Батболд үг хэлнэ.

14:00 цагт БХО-д эхлэх “Боловсрол судлал, арга зүйн судалгааны
уламжлал, шинэчлэл” хуралд ШУА-ийн академич Н.Бэгз Б.Жадамбаа, БХ-ийн захирал М.Итгэл, БМДИ-ийн захирал А.Туяа С.Батхуяг (Sc.D, проф) Ч.Пүрэвдорж (Sc.D, проф.) Ж.Энхтүвшин (М.Ed.) нар оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment