8o
Улаанбаатар хот
mobile menu

X Богдыг манай улсаас тодруулах гэж буйг эсэргүүцэв

2016-11-18 09:28:15

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдрөөс 22-ны өдрийг хүртэл манай улсад айлчлах гэж байна. “Их хүрээ” хийдийн хамба,  номун хан З.Санждорж уг айлчлалын  хөтөлбөрийг  ихэд нууцалж байгааг хэвлэлийн хурлаар зарласан.  Тэрбээр хэлэхдээ “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр шарын шашны лүүжин ерөөлийг хурж байгаа. Энэ нь таалал төгссөн Есдүгээр богдын дайчдын хурал бөгөөд энэ хуралд Далай лам даган баясч, оролцоно.  Далай лам айлчлалаараа аравдугаар Богдыг тодруулах ажлыг гардан зохион байгуулах гэж байна.  Мөн Далай ламыг  Гандантэгчэнлин хийдийн дэд хамба асан, ханд сүр лам Ё.Амгалан  Япон хүрч угтан авч залж ирж байна.

Ийнхүү Богдыг тодруулах явдлыг би хувь хүнийхээ хувьд эсэргүүцэж байна, харамсаж байна. Та бүхэн яагаад гэж асуух байх.

Би Монгол хүн. Монгол орноо гэсэн сэтгэл зүрхтэй. Над шиг маш олон хүн байгаа гэдэгт итгэж байна. Тиймээс л би хэлж байна. Манай хоёр хөрш Далай ламыг манайд айлчлахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  Нэг хүнийг хэт тахин шүтэх мухар сүсэгтээ автсан байна. Гандантэгчинлэн  хийдийн тухай, түвд лам нарын тухай  фактыг би баримтыг бичлэгтэйгээр англи хэлээр орчуулаад  Далай ламд би хэдэнтээ хүргэж байсан.

Айлчлал эхэлж байгаа бөгөөд би ямар нэг эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлж бужигнуулахгүй. Учир нь би лам хүн. Дээр нь Далай лам Их тэнгэрт саатна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөөнд сүсэгтэн олондоо номын айлтгал хүртээнэ.

Миний хувьд Далай ламын айлчлалыг эсэргүүцсэн шалтгаанаар 2006 оноос хойш тагнуулынхан намайг байнга шалгаж байгаа. Өнгөрсөн хугацаанд би маш олон зүлйийг даваад гарчихсан болохоор өнөөдөр  үзэл бодлоо илэрхийлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БАТ
МОНГОЛД ТОМ ГАЙ Л БОЛНО. АЛБААР ХОРЛОХ ГЭЖ БАЙНА
2016/11/18 5.136.167.50
Зочин
Монгол 10-р Богдоо хурдан түргэн тодруулбал сайн юм биш үү. Монгол орон хүнд хэцүү байна. 10-р Богд тодорвол Монголын заяа сайн сайхан байх байх даа.
2016/11/18 202.21.106.116
сүсэгтэн
Санждорж лам хэний төлөө ажиллаад байна? Хятад Банчинбогдын заавараар уу эсвэл Миегомбын Энхболдын заавар аар ажиллаад байна уу. Энхболд хүүгээ 10 дугаар богд болгох гээд зүтгээд байгаа гэсэн.
2016/11/18 103.26.194.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment