8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд байсан хүн "Элчин сайд" болоод доошоо ороод явах юм

2016-11-18 10:22:45

Өчигдөр УИХ-ын чуулганаар гадаад оронд Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж баталсан. Элчин сайдуудыг томилох үеэр ИБУИНВУ-д Элчин сайдаар томилогдсон  С.Баяр үг хэлж, УИХ-ын гишүүдээс Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр С.Баяр болон М.Энхсайхан нарт хандаж үг хэлсэн юм. Элчин сайд С.Баяр болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун нар чуулганы үеэр юу гэж хэлсэн талаар мэдээлэл хүргэе. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:  Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг дэмжиж чадахгүй


Элчин сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн дунд дэмжих хүн байна. Гэхдээ Ерөнхий сайд хийж байсан хоёр хүнийг дэмжиж чадахгүй. Энэ хоёр хүн Монголын ард түмэнд маш хортой хохирол учруулсан.   
Оюутолгойгоос ард түмэн 5-6 хувийг эзэмшээд бусад нь орж ирэхгүй байна.  С.Баяр даргыг санаж байна. “Энэ гэрээг заавал хий” гэж намынхнаа шахаж байсан. “Би хар толгойгооро хариуцна” гэж та хэлж байсан. Тиймээс би дэмжиж чадахгүй. 
2008 оны долдугаар сарын 01-нд таван халуун амь үрэгдсэн. Тэдний ар гэрийнхэнд нь 50 сая төгрөг өгөөд л өнгөрсөн. Хоёр нь Дорнодын хүмүүс байсан. Та гараа зөрүүлчихээд л, бохь зажлаад их пээдгэр байна аа" хэмээн хэлсэн байна. 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголоос явуулж шийтгэж байгаа юм уу, эсвэл шагнасан хэлбэр үү

Элчин сайдад нэр нь орж ирсэн С.Баяр, М.Энхсайхан хоёрыг улс орныхоо төлөө сайн ажиллаасай гэж бодож байна. Ерөнхий сайд хийж байсан улс компанийн зөвлөх хийгээд, Элчин сайд болоод доошоо ороод явах юм. Юугаа ч өгөхөд бэлэн байдалд улс орноо оруулсан хүмүүс шүү. Оюутолгой Монгол Улсын орлогод зургаахан хувийг үүрч байна. Валютын ханш өдрөөс өдөрт цагаас цагт өсч байна. Гэтэл Оюутолгой ашиг алга.Оюутолгойг дагаж орж ирнэ гэсэн хөрөнгө оруулалт чинь хаана байна. Өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө улсаа хорлолоо.  Энэ томилгоо бол улстөрчид яаж хуйвалддаг вэ гэдгийг харуулж байна. Энэ хоёр хүнийг Монголоос явуулж шийтгэж байгаа юм уу, эсвэл шагнасан хэлбэр үү?. 

ИБУИНВУ-д Элчин сайд С.Баяр: Хамгийн их татвар төлж байгаа байгууллага “Оюу толгой” шүү дээ 


 “Оюу толгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага “Оюу толгой” шүү дээ.  
40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн “Оюу толгой” хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч яваа байх. Энэ мөнгөөрөө л бид тэтгэвэр тэтгэмж, цалингийн асуудлыг шийдэж байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин тавигдаж байгаа болов уу гэж бодож байна.
Монголоос нэг ч төгрөгийн зардал гараагүй.  Үйл ажиллагаа явуулснаас хойш 1.8 их наяд төгрөгийн төсөв хуримтлуулчихсан байгаа. Гэрээг сайжруулах асуудал бол Засгийн эрх барьж байгаа нам, Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа шүү дээ. Би тийм л хариу өгмөөр байна” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баяр одоо ухамсараараа болих хэрэгтэй.элчин болж монголийг зарахаар шийджээ дээ янз нь. чи энэ бүхнийхээ шийтгэлийг амсдаггүй юмаа гэхэд чиний үр хойч амсана даа .чи яахав амар пэадгэнэж байгаад
2016/11/21 66.97.227.227
Зочин
Энэ хөрөнгөний шуналуудыг томилох нь юу нь сайн байх вэ дээ одоо тэр нас мас нь 60 хүрсэн бол тэр пээнс рүү нь зайлуулах хэрэгтэйш дээ хэл устай сайхан боловсролтой залуус зөндөөш дээ. Тэднийг томил.
2016/11/18 202.179.31.77
zochin
mongol orniig avilgald gaaruulj huviin erh ashgiig negdugeert tavuilahiig erhem bolgoson hun yahaaraa elchin said boldog bnaa shudraga zuil gj algaa Dahin uls turd bh hereggui l hun
2016/11/18 202.179.31.76
Огторгүй
Монгол хүн чинь монголдоо ирэхгүй тэгээд хаана очих юм
2016/11/18 139.5.216.251
Мэнд амор
ерөнхий сайд байсан хүн харин сайн биш үү ажлаа мэднэ улсаа мэднэ молотов хүртэл монголд элчин байсан цаг байдаг юм
2016/11/18 139.5.216.251
um um luzeh bish.....Yzuulchih umaa ene25 jild...ene uls torchid...........yav doo baiz
ug ni Uls toroos holdson son......
2016/11/18 202.21.112.78
Harin ee
mongoliin irgediig doromjilj chadaj bgaa hun bol bayar bayartsogt saihanbileg elbeg odoo tedniig halhlan doromjloh huchin ni mie tuunii tuulainuud gehdee bid oorsdoo l songoltoo edgeer humuusiin toloo
2016/11/18 202.9.43.4
Зочин
Энэ баяр ичих нүүрэндээ элэг наасан хүн юм а. Яаж буцаж Монголд яс горьдсон нохой шиг ирсэн юм бол.
2016/11/18 66.181.170.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment