Малчин айлын 13 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. Тодруулбал Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан багийн “Бэлх” гэдэг газарт амьдардаг малчин айлын хониноос дээж авч Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборторид шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь батлагджээ. Үүнтэй холбогдуулан тус сумын Засаг даргын захирамжаар өвчний голомтот газар болоод сумын хэмжээнд хөл хорио тогтоожээ.
Төв аймгийн Цээл суманд хөл хорио тогтоожээ
2016-11-18 10:28:47