8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Бат-Эрдэнийг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

2015-11-15 18:42:00

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилсантай холбогдуулан Х.Баттулга сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Гансүх, Монголын төмөр замын гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжлахаар болсон билээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн бол “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан Пүрэвдоржийн Бат-Эрдэнийг мөн Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг Барилга хот байгуулалт, зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон хуурамч гэгдээд буй “Samsung CT” corporation-ийн захирал нарын хэрэгтэй холбогдуулан мөнгө угаасан болон өмч хөрөнгө залилсан хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа юм. Сануулахад,  “Samsung CT” corporation-ийн захирлыг баасан гаригийн 13.00 цагт батлан даалтанд гаргасан бол Б.Батзаяаг 17,00 цагт батлан даалтад гаргасан юм.  ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Бат-Эрдэнийг “Samsung CT”-тай 45 сая ам.долларын хуурамч гэрээ хийж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл