8o
Улаанбаатар хот
mobile menu

Ховд аймгийн Булган суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

2016-11-18 10:58:00

Ховд аймгийн Алтай, Үенч Булган сумдад их хэмжээний цас орсноос болж өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Иймээс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа дээрх сумдад үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зудын байдлыг тогтоох ажлын хэсэг томилсон байна. Мөн малчид ард иргэдэд төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, малчдыг нүүлгэн шилжүүлэхэд зориулан Зэвсэгт хүчний123-р анги, Хилийн цэргийн 0130-р ангиас цас туулах өндөр чадвартай автомашинийг ажиллуулах шийдвэр гаргажээ.

Одоогоор Булган суманд 35-80 см цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан учраас сумын онцгой комиссийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Алтай, Үенч суманд мөн 40-60 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтсон хэмээн албаныхан хэллээ. Дээрх сумдын мал аж ахуйн багуудын хувьд сумаасаа алслагдсан, малчид нь уулархаг нутгаар өвөлждөг учраас зам даваа хаагдаж, малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирч, хүний амь нас эрсдэх, мал хорогдох болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээг орон нутгаас ирүүлсээр байгаа аж.

Цаг агаарын урьдчилсан мэдээллээс үзэхэд цаашдаа ихэнх нутгаар цас орж хүйтрэх мэдээлэлтэй байна. Мөн арваннэгдүгээр сард олон жилийн дунджаас их цас унах төлөв байгаа юм. Иймээс аймгийн оцгой комиссийн хуралдаанаар учирч болзошгүй бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Ховд аймгийн ХХААГ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар, Алтай, Үенч, Булган сумдад үүссэн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, ийнхүү зохих шийдвэрийг гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment