8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Би шинэ АН-ыг удирдаж чадах улс төрч

2016-11-18 11:51:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан уржигдар хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр энэ үеэр “Ардчилсан намын шинэчлэлийн асуудлыг эрчимтэй ярьж байна. Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ.Энэ намыг фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. Ардчилсан нам сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгана. Ардчилсан намыг ард түмэнтэй, жирийн гишүүд дэмжигчидтэй нь ойртуулна. Энэ намыг эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй нам болгохын төлөө үндсэн дүрмийг нь өөрчилнө. Ирэх сарын 6-ны өдөр Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж Үндэсний зөвлөлдөх хороогоо тарааж шинэ дүрмээ батална. Шинэ Ардчилсан нам ирэх сарын 6-нд бий болно. Авлигалд идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин Ардчилсан намыг ирэх сард тараана. Ардчилсан намын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг Үндэсний зөвлөлдөх хороо сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгоно. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан. Ардчилал биш анархизм энэ намд тогтчихсон байсныг болиулж дэг, журамтай хатуу сахилга баттай болж өөрчилнө. Энэ нам гишүүддээ нээлттэй нам болно. Фракциудын зодооныг эцэс болгоно. Явцуу фракциудыг тарааж мэргэжлийн фракциудыг бий болгоно. Ардчилсан намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ж.Батзандан миний бие Ардчилсан намын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


-  Та аль фракцид харъяалагддаг юм бэ? Та намынхаа гишүүдээс дэмжлэг авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
- Ардчилсан намын фракциуд татан буугдах процесс эхэлж байна. Намын залуус маань фракц, бүлэглэлийг татан буулгах саналтай байгаа. Хоёр өдрийн өмнө болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр миний бие аль ч фракцид хамааралгүй гэдгээ албан ёсоор зарласан. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг фракцид харъяалалгүй хүн гэж ойлгох хэрэгтэй. Бүлэглэлгүй улс төрч гэж ойлгох хэрэгтэй.Шинэ үеийн шинэ улс төрийг хийх улс төрч гэж ойлгох хэрэгтэй болов уу.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэр бүлийн хүмүүсийг саатуулж байна. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
- Ардчилсан нам гишүүдээ хорьж, цагддаг, цагдаагаар дарамталдаг, хөөдөг коммунист, фашист арга барилаасаа татгалзах хэрэгтэй.Өнөөдрийн Ардчилсан намын дотоод зохион байгуулалт тогтолцоог харвал нэг бол үгэнд ор, үгүй бол шоронд ор гэдгээс өөр тулгалт алга.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зориг
Дэмжиж байна
2016/12/12 202.9.42.235
Плд
Бид лав дэмжинээ. АН-ыг эрс шинэчлэх хэрэгтэй.
2016/11/19 27.123.214.106
рор
Намийн даргийн сунгаа явагдвал хөдөөний жирийн намийн гишүүд энэ рор нөхөрийг дэмжихгүй.Энэ нөхөрийн оролцоотой намийн нэр хүнд унаж сонгуулд ялагдаж маш олон гишүүд ажилгүй болсон доо.
2016/11/19 202.9.43.175
зочин
Юун намиин дарга вэ.Намийхантайгаа үзэл бодол нийлдэггүй дандаа намаа,намийн гишүүдээ муулж явдаг новшийг намаас хөө
2016/11/19 202.9.43.175
цэцэг
Коммунист гэдгийн утга учирыг нь сайн ойлгоогүй байж Батданзан та яаж эрүүл нийгэмийг бхйгуулах вэ ?ардчилалд мансуурсан ардчилалаа ч ойлгоогүй нөрөд яаж эрүүл нийгэм байгуулах вэ?
2016/11/19 103.229.120.77
зочин
Намын дарга багаар ажиллах чадвартай хүн байх хэрэгтэй Батзандан тийм хүн биш хоосон хийрхэгч нэрд гарах гэж ядсан өчүүхэн хувалз
2016/11/19 202.9.41.178
hyrd
Zandan hoshnogogvi bandi naad bodolo bugs rvvge chih umhii al mini.2t 2008 ond 5iin 5 halyyn amig vhel rv chin yrialan dyydad yawyylsanaa,martjee chi
2016/11/18 103.57.92.231
Zochin
Shudarga Zaluu demjij bnaa, iim zaluus Mongoliin ireedui shuu.
2016/11/18 103.212.116.118
zochin
Paah ene shizoogoor l AN dutaj gene
2016/11/18 122.201.31.81
zochin
Batzanzan lAHyg zuv golidrold ni oruulj shinechilj chadna uur hen ch chadahgui zorigtoi daichin hun
2016/11/18 150.129.143.50
zochin
Batzandan chadnaa demjij bna
2016/11/18 150.129.143.50
ЗОЧИН
Батзандан шиг популист нөхөр намын дарга болбол АН бүр дампуураад дуусах байлгүй.
2016/11/18 182.160.0.196
Ан гишуун
БАтзанданг дэмжиж Байна Батуул боль нийслэлд ялагдсан ичээч сонгуулийн дараа намын даргаа егне гэсэн яасан хур дан егееч
2016/11/18 49.0.204.71
Tuya
Chi ardchilsan namin hoimohig in unshih baihaa. Neg urvasan hun Dahij urvahgui bna gej baihgui. Horchin nuhur
2016/11/18 66.181.189.37
н.Энхэээ
Батзандан чадна амжилт хүсье.
2016/11/18 103.9.90.53
зочин
АН иймэрхүү хэнээтнээр толгойлуулбал бүр дуусна биз дээ. АН Амаржаргалаар удирдуулбал нэг аврагдаж магадгүй өөр гарц өөр удирдагч нэг ширхэгч байхгүй. Бүгд хорчин гарууд хойтохыг нь уншигчид болно
2016/11/18 103.26.194.144
Zochin
zuv demjij b.a
2016/11/18 27.123.214.106
Амиа хичээсэн
Арай л биш ээв Багаар ажиллаж чадахгүй. Амиа хичээсэн нөхөр
2016/11/18 202.5.196.171
Radi
Zuv. amjilt husey.
2016/11/18 66.181.190.95
Л.М
Чи чадахгүй
2016/11/18 139.5.219.144
солиотйо
Энэ яг солиорчихож
2016/11/18 103.9.90.53
hue
za bolioo
2016/11/18 202.9.40.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment