8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганы хуралдаан эхэллээ

2016-11-18 12:12:41

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан ирц бүрдэж, 12 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Үдээс хойшхи хуралдаанаар Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно хэмээн танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналтай гишүүн байгаагүй тул зарим хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсож байна. Үүний дараа Улс тунхагласны баяраар бүх нийтээр амардаг болох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment