8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байна

2016-11-18 12:39:49

Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэжилж байна. Эрхэм зорчигч та замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Өнөөдөр өглөө 07:30-09:00 цагийн хооронд Улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 25 АЗЗА байгууллагаас замын мэдээ ирүүлсэн бөгөөд Эрдэнэсант АЗЗА, Хархорин АЗЗА, Багануур АЗЗА ,Хөвсгөл АЗЗА-уудын хариуцдаг замуудад халтиргаа гулгаатай байгаа тул зорчих хэсгийн цасыг хусах болон өгсүүр уруу хэсгүүдэд цас мөс хайлуулдаг бодис цацаж шаардлагатай арга хэмжээ авч байгаа аж. Мөн орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд Автоээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн автобусаар үйлчлүүлэхийг  зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment