8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алтан үзэг” наадам болно

2016-11-18 14:37:00

Сэтгүүл зүйн салбарын хөгжил, дэвшилийг шинээр төрөн гарч ирж буй боловсон хүчин болон их дээд сургуулийн чанар тодорхойлдог. Тэгвэл 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй“Алтан үзэг” наадам сэтгүүл зүйн салбартаа ирээдүйд “од” болон гялалзах шилдгийн шилдгүүдээ тодруулахаар бүтээлээ хүлээн авч эхэлжээ. Энэхүү наадамыг “Хүмүүнлэгийн ухааны их сургууль”-ийн  Сэтгүүл зүй, медиатехнолгийн тэнхимээс жил бүр сэтгүүл зүйн салбарт хайртай, суралцаж буй бүхий л их дээд сургуулийн оюутны дунд “Алтан үзэг” зохион байгуулдаг уламжлалттай.

 Энэхүү наадам нь оюутнуудын бүтээлийг арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ХИС-ийн хоёрдугаар байрын 103  тоотод хүлээн авч байна. Харин шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 14 цагт “Чингис зочид буудал”-д болно.Энэхүү наадам нь нийтлэл, телевиз, радио, нийгмийн реклам, баримтат гэрэл зургийн төрлөөр оюутан залуус өрсөлдөх юм.

Оюутан залуусдаа дуулгахад энэ удаагийн наадам ХИС-ийн Сэтгүүл зүй, Медиатехнолгийн тэнхим, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шагналын сан нэмэгдэж, өдөр тутмын томоохон тогтмол хэвлэл “Өнөөдөр” “Өдрийн сонин”-д ажиллах эрхээр шагнаж байгаа юм. Тус наадамтай холбоотойгоор оюутан, залуус оролцож, өөрийн бүтээлээ сойсноор ямар ашигтай талаар бэлтгэн хүргэлээ.

Өөрийн онолын мэдлэгээ баталгаажуулж, практикт илүү суралцах боломжтой.

Их дээд сургуулиа төгсөж, боловсрол эзэмшээд ажилд орохыг хүсэхэд зарим нэгэн тодорхой шалтгааны улмаас шинээр төгссөн төгсөгчдийг авах сонирхолгүй байдаг. Тэгвэл “Алтан үзэг” наадамд оролцсоноор хэвлэл мэдээллийн салбарын уран бүтээлч сэтгэлгээнд суралцаад зогсохгүй. Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх томоохон боломж юм.

“Алтан үзэг” наадамд оролцвол дотоодын томоохон хэвлэл мэдэээлийн байгуулагад ажиллана.

Монгол улсын хэмжээнд “Хэвлэлийн хүрээлэн”-ээс явуулсан 2015 оны судалгаагаар нийт 411 хэвлэл мэдээллийн байгууллага идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна гэж гаргасан байдаг. Тэгвэл энэхүү наадамд оролцсоноор шилдгийн шилдэг бүтээлийн эздэд “Өнөөдөр” “Өдрийн сонин” зэрэг байгууллагын чадварлаг хамт олонтой салбартаа манлайлан алхах боломж олгож байна.

Оюутнууд өөрсдийн гараараа бүтээлээ хийдэг учир алдаа, оноо бүрээсээ суралцана.

Сэтгүүл зүйн салбар хурдацтай хөгжиж, сэтгүүлч өөрийн бэлдсэн материал бүтээлдээ анализ, дүгнэлт хийх, зураг дуу дүрсээ өөрсдөө бэлтгэн авах, монтаж, эвлүүлэг, найруулагын ажлаа өөрөө гардан хийх “мультмедиа” сэтгүүлчийн эрин үе ирлээ. Тэгвэл энэхүү наадамд бүтээлээ илгээж буй оюутан залуус өөрсдийн бүтээлдээ дээрхи дурьдсан бүх бүтээлч ажлыг хийж, Монголын томоохон хэвлэл мэдээлэлийн салбарын төлөөлөлөөр үнэлүүлж, дүгнүүлэх юм.

Бүх төрөлд оролцож болно

“Алтан үзэг” наадам нь 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд жил бүрийн шүүгч нарын нэрсийг нууц байлгадаг. Тэгвэл энэ талаар ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнолгийн тэнхимийн багш, доктор Л.Ариун “Манай тэмцээнд оролцож буй залуусын бүтээлийн чанар, чансаа жил бүр нэмэгдэж, сайжирч байна. Анх энэхүү тэмцээнийг “Ц.Балдорж” агсны наадамаас санаа авч хэрэгжүүлж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчид өөрсдийн шилдгээ шалгаруулдаг шиг  энэ салбарын оюутан залуус өөрсдийн авъяас билэгээ сорих боломжтой тэмцээн юм. Энэ наадам нь улсын хэмжээнд оюутан залуус дунд зохион байгуулдаг цор ганц тэмцээн” хэмээн онцоллоо.

Энэхүү наадамд нэг оролцогч гурав хүртэлх бүтээлээ явуулах боломжтой бөгөөд зохион байгуулж буй сургуулийн багш нар шүүлт хийж, оролцдоггүй аж. Энэ жилийн наадамд баримтат гэрэл зургийн төрөл нэмэгдэж, энэ чиглэлд сонирхолтой залуус өөрсдийгөө сорих боломжтой болоод байна.

Наадамд оролцож байсан оюутан залуус Монголын хэвлэл мэдээллийн салбарыг манлайлж байна.

“Алтан үзэг” наадамд оролцож байсан залуус салбартаа манлайлж, алхаж байна. Тухайлбал “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч, Ц.Балдорж агсны шагналтан Ж.Тэгшжаргал, МҮОНРТ-ийн “Сэтгэлийн үндэс аян”-ыг зохион байгуулсан сэтгүүлч Б. Хулан, “Өдрийн сонин” улс төр, гадаад мэдээний албаны дарга Э.Энэрэл зэрэг олон оролцогчдоороо бахархахын аргагүй юм.

 

chuhal.mn

 

 

  

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment