Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор түүх, соёлын их хэмжээний үнэт дурсгал хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 04-ний өдөр гэмт этгээдийг Сайншанд дахь гаалийн байцаагч нар илрүүлжээ. Сэжигтэн Б “Фургон” автомашинаа тусгай нуувч бэлтгэж, шал таазаа давхарлаж, дотор нь 84 төрлийн соёлын эд зүйл нуусан байсаныг шалгалтаар илрүүлсэн байна. Хэргийг одоогоор Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа аж. Мөн зарим шинжээчид хулгайлагдсан эд зүйлийг XVIII-XIX дүгээр зууны үеийнх байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна.
Соёлын эд зүйлсийг хилээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ
2016-11-18 15:16:00