8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймгийн Түргэн суманд 40 см цас оржээ

2016-11-18 00:00:00

Өчигдрөөс хойш үргэлжлэн орсон цас Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахир 6 мм байна. Харин Улаанбаатар хот орчмоор 8 мм цас оржээ. Үүний улмаас цасны зузаан 0-14 см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүлтэй болсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment