Улаанбаатар хотод хоёр өдөр их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа үүсч замын хөдөлгөөнд болон явган хүн зорчиход хүндрэлтэй байдал бий болоод байна. Тиймээс хотын дарга Сү.Батболд захирамж гаргаж энэ сарын 19-20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэх, хальтиргаа гулгааг арилгах ажилд дайчлан ажиллуулах захирамж гаргав. Дүүргийн Засаг дарга нарын зүгээс нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудыг мөн энэхүү ажилд татан оролцуулж байна. Дайчилгааны үед бэлэн байдалд байх машин техник, тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотын цас, мөс, хальтиргаа гулгааг арилгах ажилд ашиглахаар шийдвэрлэжээ.
Нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд нийслэлчүүддээ энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж буй бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг хотын дарга уриалсан байна.
Өнөөдөр иргэдийг цас цэвэрлэхэд дайчилна
2016-11-19 11:02:00