Их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж, Автотээврийн үндэсний төв өчигдөр зарим чиглэлийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.
Үүнд
Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл,
Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл зогсоож, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаажээ.