Дээрхийн гэгээнтэн Далай ламын өчигдөр Монголд ирсэн. Далай лам Монголд айлчлах хугацаандаа Их тэнгэрт байрлаж байна. Түүний айлчлал 18-22-ны хооронд үргэлжлэх бөгөөд өнөөдөр 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Харин сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа маргааш 9.30-11.30 цагт "Улаанбаатар палас"-т айлдах юм.Түүнчлэн даваа гаригт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд "Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцоно. Харин мягмар гаригт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын цол хэргэм хүртээх аж. Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдээлж байгаа юм.
Мөн тэрбээр айлчлалынхаа хүрээнд Их тэнгэрт хэвлэлийнхэнтэй уулзана.