Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт өчигдөр явагджээ. Шалгаруулалтад 40 хүн материалаа илгээснээс 99 хувь нь улстөрч байсан гэнэ. Уг үйлдвэрийн захиралд 2008-2012 онд захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийн нэр хүчтэй яригдсан ч бүх цаг үеийн хамгийн муу менежментээр "Эрдэнэт"-ийг удирдаж байсан гэх эхний шалтгаанаар бүдэрсэн байна. Түүнчлэн "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг хуваалцахад хүргэсэн "гавьяа" нь түүнийг нэгмөсөн хөмөрч орхижээ.
Төр, хамтран эзэмшигч талынхаа шаардлагаар мэргэжлийн менежерийг томилох оролдлого хийснээ энэхүү сонгон шалгаруулалтаараа харууллаа. Харамсалтай нь горилогч 40 этгээдээс мэргэжлийн гэх хүн байгаагүй учраас дахин сонгон шалгаруулт хийж магадгүй аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Т.Энхэлээ