8o
Улаанбаатар хот
mobile menu

Баабар: Далай лам хойд дүрээ Монголд төрүүлэх сонирхолтой

2016-11-19 17:32:00

Дээрхийн гэгээн XIV Далай лам өчигдөр Монголд ирсэн. Түүний Монгол дахь айлчлалыг эсэргүүцэн Санждорж тэргүүтэй лам нар мэдээлэл хийсэн. Тодруулбал, 10 дугаар богдыг тодруулахаар ирлээ гэж байсан юм. Мөн Хятадын Гадаад хэргийн яамнаас Далай ламын айлчлалыг зогсоохыг Монгол улсаас  шаардсан талаар Ройтерс агентлаг өнөөдөр мэдээлжээ. Ийнхүү Далай ламын айлчлалыг тойрсон асуудлуудаар нийтлэлч Баабар сууриа илэрхийлэн, twitter-тээ ийн бичжээ.
 
Тэрбээр “Далай лам хойд дүрээ Монголд төрүүлэх сонирхолтой, Одоогийн байдлаар 7 хүүхэд Х Богдод нэр дэвшсэн, ард нь шарын шашны 7 фракц хоорондоо хүч үзэж байгаа гэж сонссон, Санждорж биш Бээжин эсэргүүцэж Санждоржоор хэлүүлж байгаа юм. Бөөн бантан. Ойлгоход ч төвөгтэй” гэсэн байна.

Далай лам өнөөдөр Төв гандан орж сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment