8o
Улаанбаатар хот
mobile menu

Нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алдлаа

2015-12-16 10:52:00

Ховд аймгийн Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын “Бөөр” гэдэг газар иргэн О, Б нар “Мазда камель” загварын автомашинтай “Хар-Ус” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрсөний улмаас живж нас баржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, цагдаагийн ажилтнууд ажиллаж 29 настай О-г нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байсныг олж, иргэн Б-ийн цогцсыг уснаас гарган цагдаагийн  байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл