8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн захирлаас Ч.Ганзориг мултарч Д.Зоригтод боломж олдов уу

2016-11-20 11:59:00

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг тодруулах сонгон шалгаруулалтыг өнгөрсөн баасан гаригт хийсэн гэх мэдээллийг манай сайт өчигдөр хүргэсэн. Сонгон шалгаруулалтад нийт 40 хүн материалаа ирүүлснээс "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд тэнцэх хэмжээний хүн байгаагүй гэх мэдээлэл байгаа юм. Учир нь материалаа ирүүлсэн хүмүүсийн ихэнх нь ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц улс төрчид байсан аж. Тус үйлдвэрийн захирлаар томилогдох магадлал хамгийн өндөр байсан эрхэм бол Ч.Ганзориг. Тэрбээр тус үйлдвэрийн захирлаар 2008-2012 оны хооронд ажиллаж байсан юм. Гэхдээ бүх цаг үеийн хамгийн муу менежментээр "Эрдэнэт"-ийг удирдаж байсан гэх эхний шалтгаанаар тус сонгон шалгаруултад бүдэрсэн гэнэ. Түүнчлэн "Жаст"-ын Ш.Батхүүгийн өрийг хуваалцахад хүргэсэн "гавьяа" нь түүнийг нэгмөсөн хөмөрч орхижээ.

Төр, хамтран эзэмшигч талынхаа шаардлагаар мэргэжлийн менежерийг томилох оролдлого хийснээ энэхүү сонгон шалгаруулалтаараа харууллаа. Тэгэхээр Засгийн газраас удахгүй  нэг хүний нэрийг тус албан тушаалд нэр дэвшүүлэх нь,

Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг удахгүй томилох байр, суурьтай байгаа ч хэнийг томилохоо тодруулаагүй байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн. Үнэндээ бол хэнийг томилохоо тодруулж чадаагүйдээ бус томилж чадахгүйдээ цаг алдсан нь үнэн. МАН-ын фракциуд "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд өөрсдийн хүнийг зүтгүүлж уг албан тушаалд ана, мана үзэлцсэн гэдэг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Алтжин" группийн захирал Г.Алтанг зүтгүүлсэн ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас гологдсон.

Харин Хотын фракц Ч.Ганзоригийг зүтгүүлсэн ч ийнхүү бүтэлгүйтлээ.Харин одоо Сү.Батболд, С.Баярын фракцид боломж олдож байна. Тэд Уул уурхай, эрчим хүчний сайд асан Д.Зоригтыг санал болгож байгаа гэх мэдээлэл байна. МАН-ынхан ч мөн түүнийг томилох эсэх талаар ярилцаж байгаа аж. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын зүгээс тус үйлдвэрийн ерөнхий захирлыг яаралтай томилох ёстой гэсэн шахааг Засгийн газартаа байнга үзүүлж буй ч намын төвшинд тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” хуучин захиралтайгаа байгаа билээ.

Ингээд "Эрдэнэт" үйлдвэрийн захиралд томилогдохоор тунаж үлдсэн гэх Д.Зоригт гэж хэн бэ гэдгийг хүргэе.

Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд өөрөө болон нам нь “өвдөг шороодсон”-ы дараагаас тэрээр нам, жим болсон билээ. Өөрөөр хэлбэл ялагдлынхаа  дараа гадагшаа мөрөө хөөсөн МАН-ын олон гишүүний адил тэрээр хилийн чанадад хэсэгтээ амьдарсан юм. Сайн ахынхаа нэрээр улс төрд хөл тавьсан тэрбээр Оюутолгойн гэрээг гардан хийсэн "Ялтан"-уудын нэг. Үүнийхээ төлөө ноён Фрийдландаас чамгүй шан хүртсэн гэдэг. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой ойлгомжгүй асуудалтай тулгарахад тэрбээр гадаадад нуугдаж байлаа.  Монголын эдийн засагт томоохон үүрэгтэй төслийг удирдаж, гэрээг нь зураагүй юм шиг л ор  сураггүй байгаа нь ёс суртахууны хувьд ямар хүн гэдгийг нь хэлнэ. МАН сонгуульд ялагдсаны дараа Д.Зоригтыг гадаадад оргон  зайлсан хэмээн хэвлэлүүд нэг хэсэг бичсэн.Манайд энэ мэт албан тушаалгүй хоцорч, хийсэн хэргүүд нь шалгагдах болоход гадагшаа зугтаж, 4 жил нуугдаж байгаад сонгуулийн үеэр дахин гарч ирдэг моод бий болчихоод байгаа. Үүний бодит жишээ нь, Д.Зоригт юм. Өнгөрсөн дөрвөн жилийг Европын орнуудаар хэссэн шигээ амьдарсан тэрбээр өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн гэнэт ичээнээсээ гарч ирж, чингэлтэйчүүдийг 300-аад сая төгрөгөөр Чингис зочид буудалд "шинэ жилдүүлсэн” гэх мэдээлэл байдаг.

"Оюутолгой"-н гэрээний гол буруутны нэг тэрбээр энэ удаа "Эрдэнэт"-т тэнцэх үү гэдэг нь яалт ч үгүй олны анхаарлыг татсан асуудал юм.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
БАДАМЖУНАЙ ЗОРИГТ ХОЁР ЮУГААРАА ЯЛГААТАЙ ЮМ. ХАРИН Ч ЗАЛУУ НЬ ХӨГШНӨӨСӨӨ ИЛҮҮ ХУРААХ ХУРИМТЛУУЛАХ ИДЭЖ УУХАА ЦУГЛУУЛАХ САВ НЬ ДУНДУУР БАЙГАА ГЭЭД ИЛҮҮ Л ШУНАХ БАЙХ ДАА...
2016/11/21 150.129.141.131
зочин
монголын дайснуудын нэг
2016/11/21 202.9.41.81
зочин
Больё доо. Арай ч дэндэж байна.
2016/11/21 202.9.42.252
зочин
энэ ЗОРИГТ гэгч хүн үнэхээр авилгийн эзэн шүү дээ Оюу толгойн гэрээ хийлцсэн бүр уул уурхайн сайд байхдаа хийсэн хүн биз дээ тэгээд л асуудал сөхөгдөхөөр эх орноосоо оргон зайлчихаад гарч ирдэг л хүн
2016/11/21 66.181.164.81
zochin
Zorigtiig demjij baina. Hel ustai, medeleg bolovsoroltoi mundag zaluu sh dee.
2016/11/21 202.9.42.157
irgen
mednee medne ene Zorigt gedeg chin dyyn bilyy ahiign alchihaad basl orond n garch irsen zolionii hyn shu dee tegeed shuud erchim hychnii saidaar tavij baisan basl lyivarchdiin ytsan hyyheldei
2016/11/21 75.171.206.181
BAYARTSOGT
ene hujaa boliochee! bayartsogtiin baruun gardaa...
2016/11/21 202.179.26.94
иргэн
Зоригт гэгч монгол улсын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгч 2-р цахилгаан станцын хажууд утаагүй түлший үйлдвэр нэрээр 17 тэрбум төгрөгийг аморе интернешл ххк-ны захирал Баатарсүрэн гэгчтэй хуйвалдаж идэ
2016/11/21 202.179.26.33
Нэргүй
Мэдлэг нь хүрэхгүй мэрэгжилийн бус Оюу толгойн гэрээний ажлын хэсгийг ахлах гээд чадаагүй ийм хөгийн юмаар юүхэв
2016/11/21 202.9.41.226
ю
ажил хийе гэсэн сайхан залуучууд зөндөө л байгаа.Даанч нам .намд байгаа олгиорх нөхдийн таалалд нийцдэггүй бйх аа.Өөрсдийг нь долоох шахсан долдой цүнх баригч шуналд хөтлөгдсөн чадвар муу нөхдүүд болн
2016/11/21 103.57.94.219
Zochin
Sh chawaas enees oor Hun baihgui yumuu boiltsosoo ergeed dolooh durtai yumaa
2016/11/21 203.91.115.36
Иргэн
Энэ. Энэ хуваагаад өөр хүн алга гэж үү. Удахгүй Герман Алтангэрэл болгож Ц .Нямка- ийн амыг барих байхдаа.. мөн ч ядарсан засаг, төр бол доо...
2016/11/21 66.181.185.152
Nam bus irgen
Ene Oyu tolgoig Bayar Bayartsogttoi niilj zarsan hulgaich haanaas garaad irev.
2016/11/21 66.181.186.38
ЗОЧИН
ЭЭ ЧААВААС ДАА МАН ИЙМ Ч ХӨГИЙН ЮМ АРАЙ ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ....
2016/11/20 202.9.43.14
Zochin
Bayar,Bayartsogt ...nartai Ouyutolgoig huvaaj idsen Ter munguur uu /300 saya/ Chinggis buudald nair hiisen hariutslga toots,, MAN-d Hun oldohui Bol nertei geher ni hulsnii hujaa tavi
2016/11/20 202.9.40.254
зочин
Жинхэнэ хятадын эрлийз,өөрөөс нь асуугаарай
2016/11/20 59.153.115.15
уншигч
Чадалтай залуучуудыг дэмжих л хэрэгтэй ш дээ
2016/11/20 66.181.186.93
saihnaa
Haanaas gargaad irvee. Oyutolgoig ideltscheed alga bolson bsn
2016/11/20 123.212.193.194
Irgen
Neg iimerhuu hogiin hamhuuluud odoo dald ormoor yum,Ichih bulchirhai baidag bol morooroo doodohoo unjuulaad yavj baival barav,Olon niit uls orond yamar GAI tarsnig ni medej baigaag oilgodogguim bh daa
2016/11/20 103.57.92.113
Tseska
Ийм бузар булай үйлдэл гаргана гэж байх уу. Энэ Зоригт гэдэг чинь Монголын ганц урдаа барьдаг биднийг 100 жил тэжээх ёстой байсан баялгийг минь гаднын хулгайч луйварчидад өөрийнхөө хэнд ч хэрэггүй адг
2016/11/20 103.229.123.172
bat
ene nohion gulug bol zlaaa
2016/11/20 202.9.42.65
zochin
buuni nohoi
2016/11/20 202.9.43.241
  • Recent
  • Most Read
  • Most Comment