Өчигдөр МЧБХ-ны хурал “BLUE SKY” цогцолборт эхэлсэн ч тус хурлаас МЧБХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлахаар болж, хурлыг түр завсарлуулжээ.
Мөн энэ үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг мэдээллэв. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат тус холбооны дэд ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдээд байгаа билээ.