8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэн үргэлжилнэ

2016-11-21 09:55:38

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2016 оны арваннэгдүгээр 17-ны өдөр  Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн  зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахир 6 мм байв.

Харин арвандүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан, Архангай, Төв, Хэнтийн нутгаар, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр 0.0-8.0мм орсноос хамгийн их цас нь Төв аймгийн Зуун модод 4 мм, Улаанбаатар хот орчмоор 8 мм цас орсон байна.

Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүл үүсчээ. 
Үүний улмаас цасны зузаан 0-14 см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүл үүсчээ. Түүнчлэн Завханы өмнөд, Төв аймгийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл