8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2016-11-21 10:47:43

2016.XI.21-2016.XI.27

Хонь: Толгой өндийх завгүй ажил ихтэй байна. Хайртдаа цаг зав гаргаж, анхаарал тавиагүйгээс үл ойлголцол үүсч болно. Гэр бүлийн дунд бага зэрэг зөрчил үүсэх магадлалтай. Долоо хоногийн дундуур санхүүгийн үйл хэрэгт таатай бөгөөд орлого нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс олон сонголттой тулгарах бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Үхэр: Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ анхаарал хандуулах үе. Таны сэтгэл санаа ажлын бүтээмжид шууд нөлөөлнө. Иймд аль болох зөрчил, таагүй зүйлсээс хол байх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайнгүй байгаа боловч гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэлт баярыг зүгээр өнгөрөөж болохгүй. Орон байраа өөрчлөх, ажлаа солихоор төлөвлөсөн бол түр азна.

Хамтатгах: Бусдын юу гэж хэлэхэд биш өөрийнхөө юу хүсч байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Амжилттай ажилласныхаа үр дүнд шагнал урамшуулал хүртэх бололтой. Дарга удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд салхинд гарч, амрах хэрэгтэй. Танаас тусламж хүссэн нэгэнд цааргалалгүй туслаарай. Эргээд та түүнээс маш том хариу тус хүртэх болно.

Мэлхий: Чөлөөт цаг ихтэй долоо хоног. Ажлын ачаалал бага байх эсвэл та ажлаа хурдан хугацаанд амжуулж чадна. Бизнесийн шинэ санаа амжилт олно. Удаан хугацаанд санааг тань зовоож байсан асуудлын шийдлийг олж чадна. Хайртай хүмүүстэйгээ амралтын өдрийг өнгөрөөж, амар тайван, баяр баяслыг мэдрээрэй.

Арслан: Гэр бүлийн хүрээнд баярт үйл явдал тохиох бололтой. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч танаас багагүй хичээл зүтгэл шаардана. Хайрттайгаа аялараар явах, салхинд гарч болох юм. Ганц бие хүмүүс сэтгэлээ илчлэх боломжийг битгий алдаарай. Орлого нэмэгдэх бөгөөд санхүүгийн хөрөнгө оруулалт ашигтай байна.

Охин: Зөрчилтэй долоо хоног. Хэн ч таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж, бухимдах бололтой. Урам зориггүй болж ажил хийх хүсэл төрөхгүй. Гэр бүлээс гадуур харилцаа эсвэл элдэв нууц илэрч хосуудын дунд маргаан дэгдээнэ. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх боловч хэрэгцээгүй зүйлд мөнгө зарахаас татгалзаарай. Бясалгалаар хичээллэж, сэтгэлдээ амар тайвныг тогтоох хэрэгтэй.

Жинлүүр: Таны толгой гайхалтай ажиллана. Аливаа төвөгтэй асуудлыг та хялбархан шийдэж дөнгөнө. Таны тархи яг л компьютер мэт бүх зүйлийг сайн тогтоож, шинэ санаагаар дүүрэн байх болно. Энэ үед ажилдаа амжилт гаргахад хялбар байх болно. Гэвч хайр дурлалын асуудалд сэтгэл зүрхээ дагах хэрэгтэй. Гэр бүлдээ хэрэгтэй үед нь хамт байх нь юунаас ч илүү чухал. Найз нөхдийн дунд хагарал үүсэх бололтой.

Хилэнцэт: Ажиллах урам зориг сэргэж, санаачилга нэмэгдэнэ. Гэвч хэтрүүлэн ажиллах хэрэггүй. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Зөн совингоо дагаснаар маш том асуудлаас мултарч чадна. Мөнгө санхүүгийн үйл хэрэгт одтой байх болно. Магадгүй та сугалаа авч үзэж яагаад болохгүй гэж?  Ганц бие хүмүүсийг сонирхолтой учрал хүлээж байна.

Нум: Романтик долоо хоног. Хайр дурлал, хосын харилцаанд ээлтэй. Сэтгэлээ илчлэх, санал тавихад таатай. Гэр бүлдээ хайраар хүрээлүүлснээ мэдэрч, сэтгэл санаа тайван байна. Снаачилгатай, идэвхтэй байснаар амжилттай ажиллаж чадна. Долоо хоногийн эхээр гэнэтийн их мөнгөний орлого орж ирэх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Матар: Олон нийтдээ харилцахад төвөгтэй байх бололтой. Хамт олны дунд нэр хүндээ унагаж мэдэх зүйлсийг хийхгүй байсан нь дээр. Гэр бүлдээ илүү цаг зарцуулснаар тав тух, амар тайвныг мэдрэх боломжтой. Ажил ихтэй байх бололтой. Бизнесийн гэрээ хэлцэл амжилттай байна. Хэрэггүй зүйлд хэт их мөнгө зарж байна.

Хумх: Сүүлийн үед хүмүүстэй харилцахад маш хүндрэлтай байлаа. Танд сайн санаагүй найз нөхдөөсөө харилцаагаа таслах хэрэгтэй. Гэхдээ энэ долоо хоног таны харилцаа холбоонд сайнаар нөлөөлнө. Хэтрүүлэн бодож, өөрийн аюулгүй бүсээсээ гарч чадахгүй байгаа тань хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүсгэж байна. Иймд сэтгэлээ нээж, айдсаа даван гарах хэрэгтэй.

Загас: Ажлын амжилт, карьертаа хэт анхаарал тавьж байна. Гэр бүлдээ та илүү хэрэгтэй гэдгээ ухамсарлаарай. Санхүүгийн байдал сайжирч, бусдад өгөөмөр загнаж эхэлнэ. Сэтгэл хямралаас шалтгаалан нойргүйдэх, хоолны дуршил буурах магадлалтай. Агаар салхинд гарч, амрах хэрэгтэй. Эсвэл йог, бясалгалаар хичээллэсэн ч болно. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн зочин хүлээж авна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2