8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: "Хөөрхий миний дүүг шоронд хийчихсэн. Миний ах, дүүг бүгдийг нь хийсэн ч даваад гарна"

2016-11-21 12:16:00


Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаад байгаа. Н.Алтанхуяг хэлэхдээ "Монгол Улсад болж улс төрийн үйл явцад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн эдгээр болж бүтэхгүй байгаа бүхнийг зогсоохын төлөө ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө" хэмээн мэдэгдээд байгаа. Түүний энэ мэдэгдэлийн дараагаас өөрийнх нь эхнэрийг хилээр гарахыг хориглож,  төрсөн дүү Н.Наранцэцэг болон  төрсөн эгчийнх нь охиныг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Олны анхаарлын төвд байгаа Н.Алтанхуяг   хамаатан садан нь ямар хэрэгт сэжигтлэгдсэн саатуулагдсан талаар нэг ч удаа ам нээгээгүй байгаа  бөгөөд өчигдөр орой Монгол ТВ-ийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт оролцож олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудын хүрээнд хариулт өгсөн байна. 
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Хар хайрцаг" нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн "онцлох 30" ишлэлийг хүргэж байна. 


1.2012 оны сонгуулийн дараа ажил хийнэ, бүтээнэ, босгоно гэсэн урам зоригтой ажилдаа эрч хүчтэй орсон. 
2.Та нар ер нь Ерөнхий сайд болохоор л жаргалын оронд оччихдог гэж бодож байна уу. Тийм юм байхгүй шүү дээ. Би Монгол Улсын ерөнхий сайдын ажлыг маш их дуртай, шуналтайгаар хийсэн.
3.  Өнөөдөр улстөрийг чалчдаг, бие биенийгээ гүтгэдэг талбар болгоод хувиргачихлаа. Би шүүмжлэл шиг чухал юм байхгүй гэж үргэлж хэлдэг.
4.  10 сараас эхлээд л нүүрсний үнэ 200 мянга боллоо гэж “11-11” төв хэлсэн. Түүнээс биш би өөрөө давхиж гүйгээд байсан юм бол байхгүй. 
5.Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл.

6. Ардчилсан намынхан тийм муу хүмүүс биш шүү. Манай нам муу байсан бол би хэзээ ч 6 жил дарга хийж чадахгүй.
7.  Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон
 8. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ.
9. Монголын төр ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүний кнопыг нь барьцаалж байна 
11.  Бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа явсан. 
12. Хүнийг гэм буруугүй байхад нь гэм буруутай гэж цоллодог, олон нийтийн дунд гутаан доромжилдог ийм муухай юм технологи болж тогтлоо. 
13. УИХ-ын гишүүн ард түмнээс сонгогдчихоод кнопоо өөрөө мэдэж удирдаж чадахгүй болноо гэдэг чинь Монголын төрийг хэн удирдаж байгаа юм бэ гэж маш олон удаа асуусан.  
14. УИХ-ын гишүүдийн ихэнхийг нь барьцаанд авчихсан юм билээ
15. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Хэсэг бүлэг бүлэглэлийн гарт л байна.
16. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн.  
17. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ажлын хэсэг гаргаад энэ яг 2 тэрбум ам.долларын хэтрэлт юунаас болсон талаар ярилцъя гэсэн. 
18.  Оюутолгойн Дубайн гэрээг Ч.Сайханбилэг гарч ирээд зөвшөөрчихнө лээ. Би байсан цагт энийг хэзээ ч хийхгүй байсан.
19. Я.Батсуурь надад хэлэхдээ хэл ам хийгээд зарим хүмүүс зогсоочихсон юм гэж байсан.
20. Би монгол хүн болж төрсний энэ үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэхийг боддог. Би юмаа худалдаж иддэг хүн биш.
21.  Ч.Сайханбилэг бол миний баруун гар байсан. Даанч монголын минь итгэлийг алдлаа.
22. Би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй
23.Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш. 
24. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. 
25. Би суудал боддог хүн биш ээ. Би юмаа худалдаж иддэг хүн биш. 
26. Хөөрхий миний дүүг аваачаад шоронд хийчихсэн. Миний ах дүүг бүгдийг нь хийсэн ч даваад гарна. Та харин хоёр гурван хүн аваачаад шоронд хийчихээр буугаад өгчих юм биш биз дээ гэж хэлсэн. 
27. Эрээ цээрээ алдаж өрсөлдөгчөө намнадаг юм руу орчихсон
28. Манай эхнэрийг хилээр гарахыг хориглосон. Тэгсэн мөртлөө эхнэрийг маань нэг ч удаа дуудаж тайлбар аваагүй. Энэ зүгээр л  Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу
29.Чингисийн Монголчуудын  цөөхөн хүмүүс баяжиж, олонхи нь ядуурч амьдарна гэж байхгүй. 
30.Н.Алтанхуягаа чи засгийг барьдаггүй л байхгүй юу, бид засгийг барьдаг гэж бүлэглэл надад хэлж эхэлсэн. 

Б.Анхням

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
боломж байгаа
Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүл, ард түмэн ТАНЫГ дэмжинэ. Харин авлигачдыг төрөөс зайлуулахаа мартаж болохгүй шүү. АН, МАН монгол улсыг хөгжүүлж чадахгүйг бүгд ойлгшож байна
2016/11/23 66.181.184.16
zochin
za elbegdorj ene buhend holbootoi uy
2016/11/22 103.212.117.249
UURTUU BURUU UGCH SUR
HUNEES HAIHAAR UURTUU BURUU UGCH SUR UGAASAA TER ZASAG CHIN SAIN AJILAAGUI SHUU.MANAIHAN HUND BURUUGAA UGDUG AVILAGCHID SHUU
2016/11/21 124.158.94.28
gggg
ene hun yum hiisen hun. nuursee hamaagui naana avsan. bi demjij bna. ajil hiisen hunees aldaa gardagiin
2016/11/21 103.229.123.96
Иргэн
АН-ынхны үнэн өрөвдөлтэй, ичгүүртэй, албан тушаалын төлөө шуналтай дүр төрх.
2016/11/21 122.201.23.66
  • Recent
  • Most Read
  • Most Comment