8o
Улаанбаатар хот
mobile menu

Буриадад сурдаг Монгол залуу 3 давхраас унаж, биеийн байдал нь хүнд байна

2015-12-16 11:52:00

ОХУ-ын Буриадын улсын нийслэл Улаан-Үд хотноо байрлах Буриадын Улсын Их Сургууль /Buryat State University/-ийн оюутан, Монгол залуу сургуулийнхаа гурван давхрын цонхноос унажээ. Одоогоор залуугийн биеийн байдал тааруу байгаа аж.  Хүнд бэртсэн Монгол залуу энэ жил гуравдугаар курст сурч байсан бөгөөд хэрэг явдал өчигдөр гарсан. "Baikal-Daily”-д бичсэнээр, Монгол залуу Буриадын Улсын Их Сургуулийн Эдийн засаг, менежментийн сургуулийн гуравдугаар курсын оюутан бөгөөд тэрээр өчигдөр үдээс хойш сургуулийнхаа гурван давхрын цонхноос унаж бэртсэн гэжээ. Харамсалтай нь энэ хэрэгт ямар нэгэн гэрч байхгүй бөгөөд цагдаа нар их сургуулийн камернуудын бүх бичлэгийг шалгахаар авч явчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл