Жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлэн олгодог өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан олгоно. Тус амин дэмийг зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд өгдөг бөгөөд зургаан сараас нэг настай хүүхдэд 100 000 нэгж тун, нэг наснаас таван настай хүүхдэд 200 000 нэгж тунг олгоно. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр олгоддог өндөр тунт А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангадаг аж.
Өндөр тунт А аминдэмийг энэ сарыг дуустал олгоно
2016-11-21 14:24:36