Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй орон даяар цас их хэмжээтэй орж, хүйтний эрч эрс чангарсан. Улмаар хальтиргаа гулгаа үүсэж, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд осол аваар гаргах нь нэмэгджээ.
2016 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 14 хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг Зам тээврийн осолд сургуулийн насны таван хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгджээ
2016-11-21 14:49:02