8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийг сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байсныг илрүүлжээ

2016-11-21 14:54:03

Сүүлийн үед цахим орчноор буюу фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдийг сүрдүүлэх, их хэмжээний мөнгө авах, дарамтлах зэрэг хэрэг нэмэгдэх болсоныг ЦЕГ-аас анхааруулж буй.Хамгийн сүүлд гэхэд Улаанбаатар хотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь хуурамч фэйсбүүк хаяг нээж иргэдтэй танилцан дотносох замаар хувийн мэдээлэл, видео бичлэгийг цуглуулсан байна. Энэхүү зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүй байршуулжээ.

Мөн эдгээр зураг бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байрлуулж, найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж зургаан иргэнээс их хэмжээний мөнгө авсан байсныг ийнхүү илрүүлээд байна. Бүлэглэн үйлдсэн уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст  шалгаж байна.

Цахим орчноор бусадтай танилцахгүй байх, хэрвээ танилцсан бол хувийн мэдээллээ өгөхгүй байхыг Цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2