8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн захиралд Х.Бадамсүрэн томилогдох уу

2016-11-21 15:52:00

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг энэ долоо хоногт томилно гэж эх сурвалж мэдээллээ. Засгийн газраас тус үйлдвэрийн захиралд өмнө нь нэр нь огт яригдаж байгаагүй нэгнийг томилохоор зэхэж байгаа аж. Тодруулбал, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг томилж магадгүй гэх мэдээлэл байна. Х.Бадамсүрэн нь өмнө нь Аж үйлдвэрийн яамны харьяа Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажилласнаас гадна УИХ, Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. Мөн Орос, Монголын хамтарсан “Монголросцветмэт” нэгдлийг удирдаж байсан юм.

Тус үйлдвэрийн захиралд томилогдох магадлалтай олон хүний нэр яригдаж байсан ч МАН-ынхан Х.Бадамсүрэнг томилохоор ярилцаж эцсийн байдлаар саналаа нэгтгэсэн гэх мэдээлэл байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн дэд сайд томилогдсон нөхцөлд МАН-д дэд сайдын суудлын төлөөх марафон бас эхэлнэ.

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшигч дээр байр сууриа нэгтгэж, өнгөрсөн баасан гаригт материалыг нь Авлигатай тэмцэх газар руу илгээжээ. Тус газраас нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирсний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт асуудал нь ирж, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэрийг нь хүргэх аж.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Орчин үеийн залуус гэж ёстой арчаагүй хөгийн хулгайчууд болсон шүү дээ
2016/11/21 150.129.140.106
Irgen
Yooy, ene heden hogshin ovoo, hulgaich , avilgach naraas oor bolovsroltoi zaluu humuus bdguim uu?! Odoo zaluu ue garah tsag bolson,
2016/11/21 103.57.95.116
зочин
Харин энэ чинь зөв шийдэл байж магад ард түмэн хүлээж авнаа авна
2016/11/21 103.229.123.90
ард
хулгай хийгээд өвддөг нөхөр дөө
2016/11/21 202.9.41.81
Ё.Сүхбаатар
Дэмжиж байна.Энэ хүн бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр мэдлэг,чадвартай,ноён нуруутай,төлөв төвшин,бусдын амаар хөдлөхгүй,мэргэшсэн,туршлагатай сайн удирдагч,ажилд махаруу,зүтгэлтэймэргэжилтэн
2016/11/21 202.131.231.66
зочин
Монголрос цветмет нс хулгай хийгээд шоронд орох шахсан гэнэлээ
2016/11/21 59.153.115.15
Энхээ
Монголд Эрдэнэтийг удирдчих залуу алга уу
2016/11/21 112.72.9.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment