Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш нар сурагчдадаа гэрийн даалгаврыг нь өгөхдөө фэйсбүүкийн тусгай групптээ шэйрлэдэг юм байна.Ангийн багшийн энэхүү үйлдэлээс болж олон хүүхэд гэрийн даалгавраа хийх боломжгүй мөн түүнчлэн хичээлээс хоцорч эхэлсэн байна. Учир нь, 67 дугаар сургууль гэр хороололд байрладаг. Айл болгон интернэт ашиглах боломжгүй аж. Эцэг, эхээс нь гомдол гаргасны дагуу сурагчдын гэрийн даалгаврыг цахимаар өгөхөө болтх шийдвэрийн сургуулийн захирал гаргасан байна.
67 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид гэрийнхээ даалгаврыг хийж чадахгүйд хүрчээ
2016-11-21 16:48:43