8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Сүхбат: Би Ц.Цогтбаярыгаа зулын гол болчихоосой гэж хүсэхгүй байгаа

2016-11-22 08:11:00

 Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн амралтын өдөр өргөтгөсөн хуралдаанаа хийж дүрмээ шинэчлэхээс гадна Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг үүрэгт албан тушаалтнуудаа сонгоно гэж төлөвлөж байсан. Гэвч дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай болсон тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлуулахаар хурлыг түр завсарлуулсан юм. Хурлын түр завсарлага хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа. Уг хурлыг тойрсон нэг дуулиан нь чөлөөт бөхийн хоёр дасгалжуулагч “Зулын гол” болно гэсэн мэдэгдэл байв. Тодруулбал, уг өргөтгөсөн хуралдаанд "Рио 2016" олимпийн наадамд оролцсон Монгол улсын гавъяат тамирчин Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа болон тамирчин Г.Мандахнаран нарын тэргүүтэй хүмүүсийг оролцуулахгүй гэх шийдвэрийг чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь нэг нь шатна, нөгөөх нь “Шатаж үхэх чинь надад хамаагүй” гэж хэлэхэд хүргэсэн гэх. Харин дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарын зүгээс "Бид Г.Мандахнаранд ирэх хүрэл медалийн барилдааныг булхайтай шүүсэн гэж тэмцсэнийхээ төлөө уралдаанд оролцох эрхээ хасуулсан болохоос биш дотоодын хурал цуглаанд оролцож сонгож, сонгогдох эрхээ хасуулаагүй” гэсэн тайлбарыг хийж буй. 


Ингээд энэ бүх дуулианы талаар УИХ-ын гишүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч А.Сүхбатаас тодрууллаа. Дашрамд дурдахад, тэрбээр тус холбооны дэд ерөнхийлөгчид дахин нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдээд байгаа билээ.

Г.Мандахнаран миний бэлэглэсэн азарга адууг мөнгөн аяганаас долоон дор үзсэн

- Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хуралдаан зарлагдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарлаа. Уг хуралдаан эхлэхийн өмнө л үймээн, самуун дэгдсэн. Ер нь чөлөөт бөхийн холбоонд ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

- Чөлөөт бөхийн холбооны хуралдааныг хуралдуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлөөс гаргасан. Уг хурлыг хуралдуул гэх үүрэг даалгаврыг Монголын чөлөөт бөхийн холбооноос “Хасу мегаватт”  компанийн захирал Ж.Түмэн-Аюуш болон миний биед даалгасан. Ингээд хурал хийх гээд очиход олимпийн үеэр гаргасан алдаа завхрал яг тэр хэвээр байсан. Өнгөрсөн олимпоор бид хүрэл медалиа алдсан. Хоёр багш дасгалжуулагч ёс зүйн алдаа гаргаж олон улсын тавцанд Монгол улсын нэр хүндийг унагасан. Гэтэл энэ байдалдаа дүгнэлт хийсэн зүйл огт алга. Өөрсдийнхөө зөв мэтээр л яриад байдаг. Энэ бол Монголын чөлөөт бөхийн холбооны асуудал мэт болов чиг эцсийн дүндээ манай залуусын байж байгаа царай л энэ байна. Бид нарыг хурал хийхээр очиход нохой хуцаж байгаа дайны хүлээж авсан. Бидний үгийг сонсохгүй байна шүү дээ. Хорин жилийн өмнө намайг багшаа гээд дуудаж явсан хүүхэд өнөөдөр нохой, гахайгаар нь л дуудаж байна. “Хорин жилийн өмнө чи бид хоёр багш, шавь байсан. Одоо тэр хамаагүй. Багш, шавь гэдэг асуудал тухайн он жилдээ үлдсэн” гэж хэлээд ингэ, тэг гэж доромжилсон. Ахмад бөхчүүддээ хандах хандлагыг нь харахад ёс зүй, ухамсар, харьцааны соёл байхгүй л гээд ойлгож болохоор байна. Монголын залуус иймэрхүү болж байгаа юм байна гэдэг дүр зураг л надад харагдаад байгаа юм. Монгол хүнд эрэмбэ дараа, ёс заншил, түүхэн уламжлал ясанд нь суучихсан байдаг гэж би бодож явдаг. 

- Хоёр дасгалжуулагчийн хуралд оролцох эрхийг нь хасаагүй бол ийм нөхцөл байдал үүсэхээргүй байсан юм биш үү. Ер нь яагаад тэднийг хуралд нь оролцуулж болохгүй байгаа юм? 

- Тэд алдаа дутагдал гаргасан уу гэвэл гаргасан. Энэ хүмүүс яагаад уучлалт гуйдаггүй юм. Яагаад Монголын чөлөөт бөхийн холбоо гэж байгаа юм. Энэ байгууллагад дотоод журам, дүрэм гэж байна. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос хоёр багшид маань арга хэмжээ авчихсан. Монголын чөлөөт бөхийн холбоо мөн арга хэмжээ авсан. Олон улсын олимпийн хорооноос “Хүн төрөлхтний цэнгэлийн манлай наадмыг муухай харагдуулсан энэ хоёр багшид хатуу арга хэмжээ аваарай” гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Монголын чөлөөт бөхийн холбоо, дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоод арга хэмжээгээ авсан. Энэ хүмүүс арга хэмжээ авахуулчихсан мөртлөө өөрсдийнхөө гаргасан ёс зүйн алдаанд дүгнэлт хийж уучлалт гуйхын оронд дахин хашгираад л яваад байна. Ажиллахад маш хүнд байгаа.

- Ямар нэгэн байдлаар учраа ололцож болохгүй гэж үү? 

- Учирсаад байх зүйлгүй. Арга хэмжээ авсан. Хоёр багш маань Монголын чөлөөт бөхийн холбоо болон ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Ярихаас ч санаа зовмоор ёс зүйн зөрчил гаргасан багш, дасгалжуулагч дэлхийд байхгүй. Хувцас, хунараа тайлж хаяаад л. Г.Мандахнаран хүрэл медаль авах бололцоо харагдаж байсан. Буруу шүүлт байсан ч гэсэн. Гэтэл хүрэл медаль авах боломжийг хоёр багш дэвжээн дээр гарсанаараа бүдгэрүүлж өгсөн. Ёс зүйн алдаа гаргасан хүмүүст шагнал өгч болох юм уу гэж цаанаа ярилцсан. Ёс зүйн алдаа гаргасан хүнд хариуцлага тооцож, шийтгэл оногдуулах ёстой. Хүрэл медаль Монголд хэрэгтэй байсан уу гэвэл хэрэгтэй байсан. Гэхдээ авч үзээгүй медаль биш шүү дээ. Өмнө нь хүрэл болон мөнгөн медал олныг авч байсан. Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Харин манай залуус яс хугарахаар нэр хугар гэсэн юм шиг л байдлыг гаргаад байна. Монголын чөлөөт бөхийн холбоо болон  бусад холбоодод хандан хэлэхэд сахилга бат, ухамсар, ёс зүй гэдгийг л энэ дөрвөн жилд ярих ёстой юм байна шүү гэдгийг л хэлмээр байна. Аливаад нухацтай хандах, соёлтой харьцааг үүсгэх гэх мэт. Хаана журам, сахилга бат байна тэнд амжилт байна. 

- Хэрвээ уг хоёр дасгалжуулагчийг уучлалт гуйчихвал хурал, цуглаанд оролцох эрхийг нь нээнэ гэж ойлгож болох уу? 

- Тийм. Хамгийн гол нь алдаа дутагдлаа хүлээх хэрэгтэй. Алдаа дутагдлаа хүлээхгүй дээрээс нь шавь нарыгаа буруу зүйлд татан оруулаад байхаар чинь нийгэм та бүхнээс залхаад байна шүү дээ. Бид бол эрүүл ухаанаар яръя, гэгээтэй юм ярьж хөгжье л гэж бодож байгаа.

- Таныг багш, дасгалжуулагчдыг үг, хэлээр доромжилсон гэх мэдээлэл байгаа. Тухайлбал, “Зулын гол болж үхэх чинь надад хамаагүй” гэж дасгалжуулагч Ц.Цогтбаярт хандан хэлсэн гэсэн. Мөн Г.Мандахнаранд бэлэглэсэн морио буцааж авна гэж хэлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү? 

- Би тэгэж хэлэхгүй л дээ. Би Ц.Цогтбаярыгаа зулын гол болчихоосой гэж хүсэхгүй байгаа. Ер нь хэн ч тэгэж хүсэхгүй байгаа шүү дээ. Нийгэмд иймэрхүү байдлыг аваачих хэрэггүй л дээ. Би монгол эр хүнийхээ жудгийг бодоод Г.Мандахнарандаа халуун хошуутай мал бэлэглэсэн юм. Л.Чинбат захирал Номинд хоёр өрөө байр бэлэглэсэн. Харин би адуу бэлэглэе гээд бэлэглэсэн. Гэтэл Г.Мандахнаран маань мөнгөн аяга ч өгөөгүй гэж ярьсан. Миний бэлэглэсэн азарга адууг мөнгө аяганаас доогуур тавьж байгаа бол надад тиймэрхүү л санагдаж байна. Гэхдээ миний өгсөн юм тэр хүндээ юм болдог юм өө. Би юм бодохгүй ээ.  Мөнгөн аяганаас долоон дор үзлээ гэж хэлсэн үү гэвэл хэлсэн.Бас адуу бэлэглэсэн гэдгээ ч хэлсэн. Иймэрхүү л юм болсон. Бидний энэ жижиг маргалдаан эцсийн үр дүн биш юм. Чөлөөт бөхөөр хичээллэж байгаа залуус болон дасгалжуулагчдын маань нөр их хөдөлмөр талаар битгий болоосой гэж зовж явдаг хүний нэг бол би. Миний нутгийн хүү Г.Мандахнарантайгаа хамт чөлөөт бөхөө хөгжүүлэх үйлсэд хамтарч ажиллана гэж бодож байгаа. Монголын чөлөөт бөхийн холбоо Г.Мандахнарандаа хүрэл медалийг нь буцааж олгуулах талаар анхаарал  хандуулж байгаа. Г.Мандахнаран маань ирэх жилийн дэлхийн аваргад сайн оролцож медаль авах хэрэгтэй юм. 

- Таныг чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж сонссон. Гэхдээ нэрээ буцааж татаж магадгүй гэж та мэдэгдсэн байсан. Яагаад нэрээ татъя гэж бодсон юм бэ? 

- Би удирдах зөвлөлөөс нэрээ татчихье гэж саяын хуралд оролцсон. Гэтэл болоогүй юм байна. Бид бүхэн энэ залуусдаа сайн зөвлөж, сургах хэрэгтэй юм байна. Ирээдүйд чадварлаг, сахилга баттай, ёс зүйтэй хүмүүсийг бэлтгэхгүй бол болохгүй юм байна. Монголын төр засаг, ард түмэн чөлөөт бөхийн холбоонд маш олон тэрбум төгрөг зарчихсан байгаа. Үүнийг үр дүнгүй болгох эрх бидэнд байхгүй. Тэр талаараа л яриад байгаа юм. Монголын чөлөөт бөхийн холбооны хувьд эрх бүхий төрийн бус байгууллага шүү дээ. Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулж л байгаа. 

- Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг 1 сая ам долларыг юунд, яаж зарцуулсан нь тодорхойгүй үрэн таран хийсэн гэх мэдээлэл байгаа. Нэг сая долларыг та нар юунд зарцуулсан юм бэ? 

- Янз бүрийн юм ярьж байгаад холбооны эрхийг авъя гэсэн мөрөөдөл л байгаа юм. Чөлөөт бөхийн холбоонд тийм их мөнгө бэлнээр орж ирсэн тохиолдол байхгүй. Дандаа хандив, тусламж, зарлага гэсэн зүйл л яригддаг. Чөлөөт бөхийн холбоо бол төсөв хуваадаг байгууллага биш. Монголын чөлөөт бөхийн холбоонд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат, сүмогийн их аварга Д.Дагвадорж хоёр маань юм шүү. Урьд хожид байгаагүй том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийсэн.Урьд нь чөлөөт бөхийн холбоо "Виз гаргалаа хэдэн мянган төгрөгөөр зарлаа л" гэж ярьдаг байгууллага байсан шүү дээ. Бид хэл, амтай ажилд удаан байя гэж бодохгүй байна. Гэхдээ бас нэг болохгүй нөхдүүдэд өгмөөргүй байна. Чаддаг, мэддэг, энэ бөхийн төрлийг хайрлаад аваад явчихдаг сайн менежерт өгмөөр байна. Тэр хүртэл бид сахилга ёс зүй, харилцааны соёл, Монгол улсын нэр хүндийн талаар ярих л болно. Монгол улсын нэр хүнд сэвтэх ёсгүй. 

Т.Энхэлээ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Одхүү
Монголын бөхийн ертөнцөд хамгийн жудаггүй, тавтиргүй, дотроо өс хонзон санамхай нь А.Сүхбат өөрөө шүүдээ. Хүүхэн шиг шалчиганасан зантайг нь Монголчууд бүгд мэднэ.
2016/11/27 202.126.89.199
zochin
Aldaagaa hvleej suraach 2 shaldaan
2016/11/26 103.212.118.248
zochin
Ene sukhbat gej gaj donton odoo boliosoi.
2016/11/26 103.212.118.54
Зочин
Улсынхаа нэрийг юутубе хэрхэн мандуулж бгаагаа хараарай дэвжээний алчуурууд.улс орон дампуурч байхад та хэд яамай хэвтэнэ
2016/11/25 87.67.196.219
Зочин
Энд Сүхбат байна уу эсвэл хэн ярьсан байх нь чухал биш хамгийн гол нь сахилга баттай ёс зүйтэй байж тамирчин хүн амжилт гаргадаг гэдгийг хэлээд байна.Манай тамирчин цаг дуусаагүй байхад дэвжээ тойрч
2016/11/25 182.160.2.189
зочин
Шаадаг сда.дандаа биеэ өмөөрсөн худлаа ярьна.цогтбаярт шатаж үхэх чинь надад хамаагүй гэж хэлэхийг чинь сонссон хүн олон байгаашдээ.одоо цогтбаярыгаа гэчихжээ новш чинь
2016/11/25 202.9.43.50
Zochin
Baigaa gazar burtee xeruul xiij yavdag teneg amitan
2016/11/24 150.129.142.100
ЗОЧИН
ЭНЭ ХҮНД БӨХИЙН ХҮЧ ЧАДАЛ ЗАЯАСАН Ч МОНГОЛ БӨХИЙН УУЖУУ УХААН ЗАЯАГААГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БӨӨН ХЭРҮҮЛ ДУНД Л ЯВАХ ЮМ
2016/11/24 103.229.123.200
Enkhee
Za ta bol Tsogtbayr shig , Mandahnaran shig choloot bohd gavya baiguulaagui, Sumyabazar ta 2 barildaad barldaad diildeggui delhiin avargaas dandaa hooson irj baisniig tod sanaj bna
2016/11/24 202.179.29.66
ZOCHIN
gaigui zaluu gej bodoj yavsan yum hamgiin archaagui hogiin novsh baij dee. iim novshiin hulgaichuud mongolooor duurch dee. yun deerelhuu fizda ve. iim avarguudtaI UCHIRAAS MONGOL BOHIIN NER KHUND UNAJ
2016/11/24 202.21.106.164
gggg
ugch chadahgui gonginoh um bol yah gej ugsun um be
2016/11/24 103.26.195.52
Ss
Suhbat psda zailaa.Chinii yavsan gazar bolgon heruuliin buzar bolj baidag.Davgaa ta bol tv nii shouchid.Zugeer zailaad ug.
2016/11/24 66.87.153.211
pppppp
Baastai gazar yalaa shumuul..balagtai gazar shunal tachaal gehcheer ene uls urd urdhia luivardaal yavahgui uu shunhai yum /....Ter tev ordnyy zaluu ergeed hachaach pizdruknuudaa hajuuhand ni JUdogiin
2016/11/23 66.181.187.166
цээгий
А СҮХБАТ ҮНДЭСНИЙ БӨХИЙГ БУЗАРЛАЖ ДУУССАН НОВШ ШҮҮ ДЭЭ.ЁС ЖУДАГ,АХ ЗАХ ЭРЭМБЭ ДАРАА ГЭДГИЙГ ЁСТОЙ МЭДЭХГҮЙ МАЛ
2016/11/23 66.181.189.111
mongol hvn
Ern joohon bolovsroltoi hvmvvjil es surtahuuntai humuusig ih hurald songomoor yum.azarga aduu l ged hutsad bhin.baliar buduuleg yum .
2016/11/23 27.123.214.92
har avragaas hoish iimerhuu faigaa baih
zochin
2016/11/23 202.131.243.186
ок
чимэд ч гэх шиг гантөгс ч гэх шиг олон нэр хийгээд ч чи нэг хүн гэдэг чинь мэдэгдээд байна,үнэхээр шудрага үнэн юм бол фб-ээр зургаа хийж байгаад ил муул
2016/11/23 202.179.27.191
ЧИМЭД
МАНДАХАД 14ОНД АМАЛСАН АЗАРГА АДУУГАА ЭНЭ ОНД ГАНЦ ГҮҮ ГАНЦ АЗАРГА ӨГСНИЙГӨӨ АЗАРГА АДУУ ӨГСӨН ГЭЖ ЯРЬЖ ЯВАХ. ЧИ ХҮНД ЮМ БЭЛЭГЛЭЖ САЙН САНАЖ ЯВСАНЫГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ ЮМАА ЛАЛРАА
2016/11/23 202.21.111.83
ГАНТӨГС
СҮХБАТАА ЧИ ХУРАЛД ГӨЛӨГ БОЛООД ТА НАРЫН ЗӨВ ТОХИРИЙ НТР ГЭЭД МАНДАХЫН МЕДАЛИЙН АРААС ЯВНА ГЭЭ БИЗДЭЭ. ҮНЭХЭЭР ХУУРАМЧ ХҮН ЮМАА. ОЛОН АВГАЙ СОЛЬСОН ДОПИНГИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГЭЭ
2016/11/23 202.21.111.83
цэнгээний газрын эзэн
тайчигч эрчүүд ажилд авна,цалин өндөр,нэмэгдэл медальтай
2016/11/23 124.158.124.237
ard
Өөрөө багшынхаа гэр бүл үр хүүхдээрн тоголчхоод ха ха.ичих нүүргүй шаадаг гар
2016/11/23 103.229.120.194
Hudalch Sukhbatad
Hudalchaa chinii helsen yarisaniig mongoliin ard tumen nudeeree uzej chiheeree sonsson shdee yasan hogiin hudalch yum be bas l abargiin ner gutaasan baas
2016/11/23 208.54.4.218
Ganaa
Suhbataa bitgii hutsaa zail za.hogiin amitan.avgai huuhniihee yvdalaa shiidej chadaagui baij.hutsan biz.Usuhbayrt oshigluuleed hevtej baihad chin es zuin haan baina geed l chamg omoorch bailaa.
2016/11/22 66.181.184.65
зочин
Оско минь чи наад галзуу болсон Цогоог дагаж далдагнаж байж хараал тусав.Чиний шавь нар алдрынхан шиг будуулэг болчихвий дээ.Чамд унэхээр харамсаж байна шуу.Даанч яав даа.Оско минь.
2016/11/22 66.181.189.48
зочин
Энэ тэнэг мангуу.мулгуу.эргуу..зуйлгэ.арчаагуй.хулгайч.шалчигнуур.далдагнуур. хэруулч.будуулэг.муйхар.худалч гээд есон шид нь бурдсэн новшнууд ингэж байж юунд хурэх гэж байгаа болдоо.
2016/11/22 66.181.189.48
Zochin
Suhbataa chi naad hediinhee baasan deer unaj shibshig bolloo doo
2016/11/22 61.4.212.191
Zochin
Dasgaljuulagchiin zub sh dee tamirchidgui yamar hural hiihgee be Luibarchin chuluut buhiin holboo ichij amidar
2016/11/22 61.4.212.191
Zochin
Yagaad mandatiin uguhgui baisiin yagaad hurald suulgahgui baigaan be bulhaigaa nuugaad Turiin ordond huibaldaanaa hiihgeed bausan biz dee zugeer l bagsh dasgaljuulagchdiig oruula
2016/11/22 61.4.212.191
ок
багш хүн багшаараа байдаг гэдгийг Цогоо багшаа тэр хашгираад байсан тэнэг охиндоо хэлээрэй дээ,шавь нараа хэрүүл тэмцлээс хол байлга хар хэл ам тусна
2016/11/22 202.179.25.9
borjgin
Yos zuigui uhaan dutmag ,ug heleeree oilgoltsohiig ul husegch baliaruudiig zuliin gol bolgood oorsdiig nu oorsodoor nu shataalga
2016/11/22 66.181.186.160
zorigoo
Iimerhuu buduuleg soyolgui nuhduud IH bolvol mongol zaluusiin net hind delhiin tavtsand deed zergeer unana .buur nasaar nu barildah erh ,dasgaljuulah erhiihg nu haahheregtei
2016/11/22 66.181.186.160
zochin
Zuliin goal bolson CH hamaagui shuu ter baliaruudiig yaasan CH uuchi?j bolohgui buhuus nu buur zailuulaldaa .hamgiin buduuleg heruulch uruulch ,hiirheliin ovchtei bokohorool olimpiig hurtel hundleegui
2016/11/22 66.181.186.160
зочин
Цогоо бол шавь нараа жинхэнэ хүмүүжилгүй болгосон амьтан. Баяраа балкан арын хаалгаар ГАВЬЯАТ дасгалжуулагч болсон. ГАВЬЯА БАЙГУУЛААГҮЙ
2016/11/22 27.117.245.67
NARANMANDAKH 100 HUVI BURUU
USUHUU SUKHBATIIG BULDEGDSENU SUKHBAT USUHUUS BULDEGDSEN UU YUGAACH MEDEHGYI GARUUD SOLIOROH YUMAA. MANDAKH NARAN UURUU L HUREL MEDALAAS ZUGTTSAN BIZ DE. TUUNIIG ZAILUULAH HEREGTEI MUU NOVSH AIMHAI HU
2016/11/22 202.179.29.87
бб
шалдалдаг мэдрэлүүдийг бөхөөс хол байлга
2016/11/22 139.5.219.135
suhee
suhbaten baigaa gazar baing heruul uruul bhen judaggui hogein amtan ymaa ter olon avgainarenhaa uchreg olchood busden uchreg ol
2016/11/22 150.129.141.127
Zochin
Ene yasan ichdeggui nobsh be chi uuruu Usuhuu abargiig buldugdchihuud ard tumneesee uuchlalt guij bausan uu chi henii tuluu yabaad baigaa mangar be
2016/11/22 112.160.44.17
hundlunguus haraad
hen hen ni uuchlal guigaad zuvshiltsuud yavj boldoggui yum uu. hiih ajilgui ulsuud l ingej bugsuu uhaj heruul hiij bgaan sh tee er ni. heruuliin buzar ni heden tamirchdad ni nuluuluud uragshaa yavahgu
2016/11/22 124.158.124.237
hundlunguus haraad
negent ungursun uiliin tuluu odoo myanga hereldeed ajil deeshilj uragshlah uu. odoo tsaashid holboogoo yaj zuv avch yavah ve gej l arga zamaa yarih heregtei sh dee. hereldeed bval duusahgui heruul bn.
2016/11/22 124.158.124.237
Зочин
Арай л замбараагүй харагдаад байгаа юм даа. Хүрэл медалийг бол өөрөө улаан цайм зугтааж гүйж байгаад л алдсан шүү дээ. Дасгалжуулагч нар нь арай даруу бус, хачин байдал гаргасан даа.
2016/11/22 202.179.25.223
Тамирчид
Sukhbat avargaa ingej hudlaa yrij bolohguiee.... er ni bol tamirchid bugderee eserguutseed bna gedeg l ta nariin ajilaa hiij chadahgui bgaag haruulj bna shu de,,,
2016/11/22 112.72.15.14
Дагвадоржийн хүмүүжил зан үйлийн доголдолтой
es zui yrisan hun bhiin ehleed ter holbooniihoo erunhiilugch Dagvadorjiinhoo humuujiliin dogoltoi sahilga batiin asuudliig shiid tegej bj daraagiin asuudlaa yrina shuu,,,
2016/11/22 112.72.15.14
ыйы
йый
2016/11/22 112.72.15.14
11111
Sugbataa chamaig shudagtai es turtui er hvn gej helhvv tegwel vgvi chi yamar saindaal ehneree soiloj gvihewdee bas chadaltai chadwartai buh olimpoos medial awdagiinshdee chamad awsan yum gej yu bgan.
2016/11/22 68.206.80.230
Erka
Yag Suhbat holboogoo buhuu bodoj baigaa bol hurdan ogtsoroh heregtei uuriinh n chadvargui es suiguigees odoogiin nuhtsul uuseed baigaag usan tolgoilood oilgohgui holboond irdeg handiv mungund horogdoo
2016/11/22 202.9.42.50
......
setgeleer huleej avsan, hundelsen, chi ug ni bol yamar ch gavyaa baiguulaagui shdee
2016/11/22 66.160.201.32
.....
ene mandahnaran geed nuhur er ni hen ch bish bj haa saigui heruul hiij yavdag yadargaatai hel amtai nuhur yum. chamaig olimpoos medali avch chadalgu uilan duugaraad irhed chini ard tumen saihan
2016/11/22 66.160.201.32
zochin
ene chadvargui amitan muruuruu amidarch bolohgui bgaa yum bhdaa?
2016/11/22 202.179.24.106
зочин
Энэ 2 дасгалжуулагчмйг эрүүл гэдэгт эргэлзээд бна шүү,олимпийн тавцанд яаж бүдүүлэг аашилж Монголын нэрийг гутаасаныг дэлхий харсан шүү дээ
2016/11/22 59.153.115.15
иргэн
2 дасгалжуулагчийг буруутгах хэрэггүй, хүлцэнгүй байгаад юу хожих вэ? тэмцэлийг нь буруутгах хэрэггүй харин ч зөв шударга байдлыг харуулсан бишүү, Сүхбат аварга нэр хүндээ алдах юмдаа
2016/11/22 202.9.43.147
irgen
ene judagtai bval shavi nar ni ch judagtai bna shuu dee, 2 bagshiig uriagui ni dahiad l aldaa bsan gene! udaa daraa aldaa gargaad bgaa ih erdem nomiin ah duus buyu asagiin ger bul holboonoos zail!
2016/11/22 103.26.194.145
Zochin
Tamirchin ooroo ehelj durem zorchson 100% ooriin hariutslaga. Tegsen murtluu yaasan muuhai omogtoi garuud ve.
2016/11/22 103.212.119.211
Zochin
Mandaxnaran 2dasgaljuulagchtaigaa mongol ulsiin neriig huudsun. Mongolchuudiig iim sagsuu buduuleg tevcheergui gej oilguulsan. Ene 3 xarin oorsdoo ard tumnees uichlalt guix yostoi.
2016/11/22 103.212.119.211
зочин
Өнгөрсөнөө нулимсан хүмүүсийг ирээдүй нохой гахайгаар нь дуудах нь аргагүй л дээ
2016/11/22 202.21.119.202
үнэн өчигч
та нарын түмэн зөв бүгдээрээ зөв яриж байна... Энэ байдлаараа хэрүүл маргаанаа үргэжлүүл... ... ... ... ... ... ... ... ... Эцэст нь хэлхэд хэн хэн л буруутай. Бүгд нь иноваци хийх хэрэгтэй
2016/11/22 104.131.188.187
Сүхбатаа тэр $1 сая долларыг нь бөхчүүдэд буцааж өгөө!!!!! Аудитаар шалгуул!!
Сүхбатаа тэр $1 сая долларыг нь бөхчүүдэд буцааж өгөө!!!!! Аудитаар шалгуул!!
2016/11/22 202.9.40.155
Допинг бузар
За энэ Допинг агаа шаал худлаа дөөө!!! Сүхбат бол мөнхийн БУЗАРТАЙ хэрүүл хийж байдаг хүн!!! Адуугаа буцааж авааа!!! Мандахнаран тэгэх хүн биш!!!!
2016/11/22 202.9.40.155
Otgoo
Надад санал байна.Гацууртын Чинбат гуайг танай холбоо ерөнхийлөгч болговол ямар вэ.Би энэ хүнийг маш сайн менежмэнттэй гэж боддог.Эсгий хийх газар юу хэрэггүй гэдэг билээ.Илүү дуугарсан бол уучлаарай.
2016/11/22 103.229.121.146
zochin
ENE SERGEESH ODOO UURIIGUU YU GEJ BODOOD BGA YUM BE
2016/11/22 103.26.193.116
haha
Suhbat gej golog iim judaggui amitan baisan yum bna.Ooriigoo yaj yavaad hurald orood irsen gej bodood baigaa yum bol.Bogs dolooj guigeed l .Tolgoi,bogs 2 ni adil setgeed bna
2016/11/22 103.57.95.225
Сүхээ
Сүхбат жүжигчин болжээ. Их хуралд оронгуут эрт сурсан бна.
2016/11/22 103.57.94.100
Үнэнийг хэлэгч
Сүхбат аваргын зөв ш дээ тэр 2 дасгалжуулагч өөрсдөө буруутай дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг унагасан шавь Мандахнаран нь өөрөөсөө болж медаль авч чадаагүй ард түмнээсэ уучлал гуйх хэрэгтэй эд нар
2016/11/22 202.70.40.107
Otgoo
Одоо ажиллаж байгаа холбоо ч сайн ажиллаж байгаа бол дасгалжуулагч,тамирчид сэтгэл хангалуун л байх.Одоо энэ холбоонд хамаарагддаг хүмүүс монголчуудад ашигтай дүгнэлт хийж удирдлагаа өөрчлөх нь зүйтэй
2016/11/22 103.229.121.146
Otgoo
Чөлөөт бөхийн холбоо эрт дээр үеэс өнөөг хүртэл хэл ам,хэрүүл тэмцэлээр дүүрэн байх юм даа.Хар цагаан хэл аманд дарлуулж дууслаа.
2016/11/22 103.229.121.146
Отгоо
Монгол улсын ерөнхийлөгч болон ард түмэн энэ 3 хүмүүсийн олимп дээр болсон үйл ажиллагааг дэмжсэн гэж би ойлгож байна.
2016/11/22 103.229.121.146
мэнд
ЭНЭ ОДОО ӨӨРӨӨ ЁС ЗҮЙ ЯРИХААР ЁС ЗҮЙТЭЙ ХҮН МӨН ҮҮ ААН
2016/11/22 66.181.191.144
fgaer
jijig avraga minee. davgaa sumyaa bold metiin nuxdiin baasan deer bitgii xurvuuguud bldaa. gatsuurtiin chimbaa bol mash ix mungu ugsun shvv xed ni tamirchid dasgaljuulagchid ochson yum boldoo xarin.
2016/11/22 119.40.97.94
эгэл
үндэсний бөхийн холбоог авна гээл нямдоржтой хэрүүл хийгээд бсан. тэр үед нь нямдорж энэ нөхөрт яг ингэж хэлж бсан да. ийм бүтэлгүй нөхдүүдэд холбоог өгөхгүй. би ажлаа өгөх болоогүй юм бна гэж ккк
2016/11/22 27.123.214.90
эгэл
дасгалжуулагч нарын зөв шүү дэ. Тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан шийдвэр гаргалаа гээл зарлаад бсан. Сонгох сонгогдох эрхийг нь хассан гэж шийдвэр гаргаагүй бж хуралд оруулахгүй бж болохгүй
2016/11/22 27.123.214.90
man
zev he
2016/11/22 202.9.42.255
Dorj
Tegvel Mandakhnaran, Tserenchimed, Orkhon, Enkhbayar zereg busad humuus yagad hurald orohoorgui bson be? Dagvaa mungu idsen u, idsen. Barag terbumiim barimtgui zarlaga nuuts bga. Yagad nuuh haah yum
2016/11/22 121.45.205.239
Сурэн
Сухбат байхгуй бол ийм хэруул болохгуй юм биш уу. Маргааны гол нь Сухбат болж таараад бна. Жижиг юм ярьдаг жижиг Сухбат яваад огвол том асуудал шийдэгдэх бх.
2016/11/22 122.201.24.122
Mongol setgel
Mangarnaran bandiig shuuhed igiuch dee mongoliin ard tumeen bidnii avah medaliig minutaa guitseelgui aldsan mangar gar sh de.nuguu hoer balai no nitsgeleed estoi denduu mongoliin ner gutaasan.gaduur y
2016/11/22 202.21.106.155
Өсөхөө
За даа сүхбат ч холбоог удирдана гэж байхгүй нь өгсөн авсан морь мал ярьж бгаагаас нь харагдаж бнадаа энэний үгэнд орж удирдлаганд нь орно гэж худлаа хөөрхий
2016/11/22 122.201.21.23
tasty
dick headed ass hole
2016/11/22 139.5.218.88