8o
Улаанбаатар хот
mobile menu

Европын шилдэг сонин Улаанбаатарын аялал жуулчлалыг онцлов

2015-12-16 12:37:00
Европын 2012 оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин ХБНГУ-ын Welt am Sonntag 2015 оны 12 дугаар сарын тусгай дугаараа Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргалаа. 8 нүүр бүхий уг тусгай дугаар 1,1 сая уншигчидтай бөгөөд сонины цахим хуудас Welt.de-г сард 45,7 сая хүн уншдаг аж. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй соёл, урлагийн арга хэмжээ, хот орчмын аялал амралтын бүсүүд, хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцолсон уг хэвлэлийн сурталчилгаа нь Монголын аялал жуулчлалын түүхэнд хамгийн далайцтай медиа маркетинг болж байгаа гэдгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцоллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ХБНГУ-ын Глобал Инсайт Медиа байгууллагууд тусгай дугаарыг гаргахад хамтран ажилласан байна. Аяллын дугаарын герман хэл дээрх хувилбарыг герман хэлтэй орнуудын, англи хувилбарыг Европын бусад зах зээлийн сурталчилгаанд ашиглана учир нь агуулга, илэрхийллийг Европ жуулчдын онцлог, сонирхолд тулгуурлан гаргасан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. Өнгөрсөн онд Монгол улс Берлинд болдог Ай-Ти-Би олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцсон билээ. Сонины ярилцлага, мэдээллүүдийг эндээс, тусгай дугаарыг эндээс үзэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл