8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн эзэмшлийн зам талбайд бэртвэл хохирлоо барагдуулах боломжтой

2016-11-22 08:38:00

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү хуулийн дагуу иргэд хувийн байгууллагын орчимд 50 метрийн дотор унасан бол фото болон видеогоор баримтжуулж, тухайн сум, дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд унаж бэртсэн бол гомдлоо нутгийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой аж. Мэргэжлийн хяналтын байцаагч иргэний гомдлыг Иргэний хуулийн 505,1 болон Хог хаягдлын тухай хуулийн 24,1 дэх заалтыг үндэслэн  гарсан зардлуудыг нөхөн олгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 2