Өнөөдөр өглөө 06.00 цагийн үед Фүкүшима, Мияаги, Ибараки зэрэг Японы зүүн хойт нутгуудаар 7.4 баллын газар хөдлөлт болж, 1-3 метрийн өндөртэй цүнами үүссэн байна.Дээрх аймгууд тэр чигээрээ цунамигийн 2-р зэрэглэлийн аюулд учирч болзошгүй байгаа бөгөөд гамшиг болж магадгүй улаан өнгийн зэрэглэлд байгааг анхааруулж байна.Ойрхон давтамжтай газар хөдлөлт хэд хэдэн удаа үргэлжилсэн бөгөөд цунами ирж яваа тухай олон нийтийн газруудаар анхааруулга хийж байгаа аж.